Усны үйлчилгээний үнийг нэмжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 12 секунд
Усны үйлчилгээний үнийг нэмжээ

Усны үйлчилгээний үнийг нэмжээ

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг Зохицуулах зөвлөл 2014 оны зургадугаар сарын 13-нд хуралдаж, ШӨХТГ-ын зөвшөөрлийг үндэслэж Улаанбаатар хот, Налайх, Багануур, Төв аймгийн орон сууц, үйлдвэр, аж ахуйн нэгжийн усны үйлчилгээний үнийг өөрчлөх шийдвэр гаргажээ. Өнөөгийн бодит хэрэглээ болон цэвэр, бохир усны үйлчилгээний өртөг зардлыг хянаж үзсэний үндсэн дээр зардлаа нөхөж, хэрэглэгчдэд чанартай үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор уг алхмыг хийж байгаа аж. Ингэснээр Улаанбаатар хотод орон сууцны цэвэр усны төлбөр 1л ус 48 мөнгө, бохир усны төлбөр 24 мөнгө байхаар тогтов. Мөн хэрэглэгчийг усаар тасралтгүй хангаж, 24 цаг бэлэн байлгахад шаардагдах зардлыг нөхөх, үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор усны суурь хураамжийг нэвтрүүлэхээр болсон байна. Усны суурь хураамжийг Улаанбаатар хотын орон сууцны нэг өрх сардаа 2500 төгрөг байхаартогтоосон бөгөөд энэ нь хоногт 83 төгрөг, Багануур, Налайх, Төв аймагт 1800 төгрөг буюу хоногт 60 төгрөг болж байна. Үйлдвэр аж ахуйн нэгжийн цэвэр усны тариф Улаанбаатар хотод 91 мөнгөөс 1.2 төгрөг, бохир усны тариф 60 мөнгөөс 1.5 төгрөг, Налайх цэвэр усны 1.67-1.8 төгрөг, бохир ус 1.2-.1.3 төгрөг, Багануур дүүргийн цэвэр, бохир усны тариф 1.15-1.2 төгрөг, Төв аймгийнх 1.83-2.28 төгрөг болж нэмэгджээ. Харин гэр хорооллын усны үнэ тарифт өөрчлөлт оруулахгүй байхаар шийдвэрлэсэн байна. Дээрх шийдвэртэй холбогдуулан Усны үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын үйл ажиллагааны өртөг, зардлыг хянаж, үйлчилгээний чанарт хатуу хяналт тавьж ажиллана гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.

Эх сурвалж: Unen.mn

Б.Ундармаа гишүүний нөхрийг саатуулжээ
Б.Ундармаа гишүүний нөхрийг саатуулжээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.