Б.Ундармаа гишүүний нөхрийг саатуулжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 51 секунд
Б.Ундармаа гишүүний нөхрийг саатуулжээ

Б.Ундармаа гишүүний нөхрийг саатуулжээ

“Капитал” банкны эзэн, Бишрэлт группийн ерөнхийлөгч Б.Ариунболдыг өчигдөр шөнө баривчилж, ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр ангид хорьжээ. Б.Ариунболд нь УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн нөхөр аж. 



Өмнө нь зээлийн болон сангийн хоёр захирлыг нь хорьсон байгаа талаар мэдээлсэн. “Капитал” банк дампуурлаа зарласан бөгөөд хадгаламж эзэмшигч, харилцагч нарын мөнгө болон төрийн мөнгийг үгүй хийж, ихээхэн хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт хууль хяналтын байгууллагаас удирдлагуудыг нь цагдан хорьж шалгаж эхэлжээ.

Тодруулбал, “Капитал” банкинд нийгмийн даатгалын сангийн 101 тэрбум, эрүүл мэндийн даатгалын сангийн 134 тэрбум, ЖДҮХС-ийн 47 тэрбум, Хөгжлийн банкны 52 тэрбум байсан юм.

“Лифтний“ шүүгчдийн хэргийг шударгаар шүүхийг иргэд шаардаж жагслаа
“Лифтний“ шүүгчдийн хэргийг шударгаар шүүхийг иргэд шаардаж жагслаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.