“Лифтний“ шүүгчдийн хэргийг шударгаар шүүхийг иргэд шаардаж жагслаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 57 секунд
“Лифтний“ шүүгчдийн хэргийг шударгаар шүүхийг иргэд шаардаж жагслаа

“Лифтний“ шүүгчдийн хэргийг шударгаар шүүхийг иргэд шаардаж жагслаа

Нэр бүхий шүүгчид, өмгөөлөгч Б.Баасанцогтын хамт лифтэнд садар самуун үйлдэл гаргасан нь бичлэг олон нийтэд ил болж, нэлээд дуулиан тарьсан билээ. Мөн тэдний авлига, албан тушаалаараа далайлган олон хэргийг өөрсдийнхөө үзэмжээр хууль бусаар шийддэг байсан нь давхар илэрч нийгмийг бухимдуулсан.

Тэгвэл уг хэрэгт холбогдсон Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр, З.Болдбаатар болон Булган аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Отгонбаатар нарт холбогдох асуудлыг шинэ тутам байгуулсан Шүүхийн сахилгын хороо нэгдүгээр сарын 14-ний өдөр хэлэлцсэн юм. Гэвч оролцогч Д.Отгонбаатараас хагалгаанд орж байна гэх хүсэлт, өмгөөлөгч н.Батсүхийн хэргийн материалтай танилцах хүсэлт, оролцогч, шүүгч З.Болдбаатараас шүүх хуралдаан давхцаж байгаа зэрэг хүсэлтийг ирүүлсэн. Тиймээс Шүүхийн сахилгын хороо дээрх хүсэлтийг хянан, Д.Отгонбаатарын хүсэлтийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзээгүй аж. Харин өмгөөлөгч н.Батсүхийн хүсэлтийг хангаж, хэргийн материал, нотлох дүгнэлттэй танилцах эрхээр хангаж, оролцогч З.Болдбаатарын шүүх хуралдаан давхцсан хүсэлтийг мөн харгалзсанаар Сахилгын хянан үзэх хуралдааныг өнөөдөр буюу 2022 оны нэгдүгээр сарын 20-ны 09.00 цаг хүртэл хойшлуулаад байсан юм.

Тэгвэл Шүүхийн сахилгын хорооны хуралдаан өнөөдөр өглөө 09.00 цагт эхэлсэн. Үүнтэй холбогдуулан иргэд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр, З.Болдбаатар болон Булган аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Отгонбаатар нарт холбогдох хэргийг шударгаар шийдэхийг иргэд Шүүхийн сахилгын хорооноос шаардаж жагслаа.

Одод болохын хүслэн
Одод болохын хүслэн
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.