Гаалийн 2665 зөрчил илрүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 25 секунд
Гаалийн 2665 зөрчил илрүүлжээ

Гаалийн 2665 зөрчил илрүүлжээ

Сүүлийн жилүүдэд Гаалийн байгууллага хүнд сурталтай,  авилгад идэгдсэн гэсэн ойлголт нийгэмд  тархсан байлаа.  Иймээс гаалийн хяналт,  бүрдүүлэлтийн үйл ажиллагааг автоматжуулах,  цахимжуулах ажлыг эрчимжүүлж, хүнд сурталыг багасгаж байгаа аж. Ингэснээр гаалийн  бүрдүүлэлтэд зарцуулах хугацаа 2-5 дахин буурчээ. Мөн импортын суудлын автомашины “Лавлах сан”-г байгуулж,  бараа материалын  бичиглэлийг ижилсгэсэн байна. Энэ нь  гаальчдыг дураараа үнэ зохиох,  хүнд суртал гаргах,  авлига авах нөхцөлийг хааж, үүнтэй холбоотой элдэв хардлагыг бууруулж,  1 автомашинд гаалийн үнэ тодорхойлоход зарцуулах хугацааг  2-5 дахин багасгажээ.

2013 оны эхний арван сарын байдлаар гаалийн байгууллага 2259 зөрчил илрүүлж,  298,572,612.85 төгрөгийн торгуул ноогдуулж, нөхөн төлүүлсэн татварын дүн нь 671,928,321.13 төгрөг болж байсан бол 2014 оны эхний арван сарын байдлаар 2665 зөрчил илрүүлж, 391,046,212.13 төгрөгийн торгуул ноогдуулж, нөхөн төлүүлсэн татварын дүн нь 1,001,342,286.56 төгрөг болж өссөн байна. Энэ нь гаальчдын хариуцлага өндөрсөж, арга ажиллагаа нь сайжрахын хэрээр гаалийн зөрчил илрүүлэлт нэмэгдсэнийг харуулж буй ажээ.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Оросын программист залуу толгойгоо шилжүүлэн суулгахыг зөвшөөрчээ
Оросын программист залуу толгойгоо шилжүүлэн суулгахыг зөвшөөрчээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.