О.Магнай дэд сайдын суудлаас татгалзав, харин...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 13 секунд
О.Магнай дэд сайдын суудлаас татгалзав, харин...

О.Магнай дэд сайдын суудлаас татгалзав, харин...

Ч.Сайханбилэгийн Засгийн газар  ажилдаа шаргуу орлоо. Бүтцээ ярьсаар цаг алдахыг хүссэнгүй. Гэхдээ  дэд сайдууд маргаан дагуулж мэдэхээр байна. Дэд сайдыг томилоход парламент дахь суудлын тоогоор намуудад квот тогтоохгүй гэсэн бөгөөд МАН-аас долоон дэд сайд ажиллана гэж байгаа. Тус намаас лав Хууль зүйн дэд сайдаар  УИХ-ын гишүүн  асан Ж.Сүхбаатар  ажиллах  сурагтай. Мөн Нийслэлийн Засаг даргын орлогч байсан Ц.Цогзолмаа, МАН-ын бүлгийн зөвлөх Г.Өнөрбаяр, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, Элчин сайд асан Хангайн хүү Алтай нарын зэрэг 10 гаруй хүн “өрсөлдөх” бололтой.  УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингийн хүү Золбоог дэд сайд болгох нь гэсэн “бор шувуу” зарим сайтуудад гарсан. Гэвч тэр “Хувийн хэвшилд тодорхой зүйл хийж бүтээхээр зорьж байгаа. Дэд сайд болохгүй” гэсэн байна. АН-аас Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнайгийн нэр мөн сонсогдсон. Гэтэл тэр өөрийн твиттер хуудсандаа “Би дэд сайд болохгүй” гэж бичсэн байлаа. Хашир дэд сайдын суудлыг чамлав уу, эсвэл дараагийн том нүүдлээ төсөөлөв үү. Юутай ч татгалзжээ. Тэгвэл УИХ-ын гишүүн асан Бадамдамдингийн хүү Баттүвшингийн нэр явж байна. Эдгээрээс харахад дэд сайдын суудлыг улс төрийн албан тушаалтны өв залгамжлал маягаар зохицуулах хандлага урьдынхаас харьцангуй буурах нь  гэж төсөөлж болохоор байна. ИЗНН-д сайдын суудал олдоогүй. Харин дэд сайдад хүнээ тавих эсэхийг шийдэх гэж тус намын удирдлага өчигдөр нэлээд хэл амтай хуралдав, Энэ үеэр залуучууд нь сөрөг хүчин болж ажиллахыг хүсч, намынхаа Улс төрийн зөвлөлийг хуралдуулахыг шаардсаар асуудлаа эцэслэн шийдэж чадаагүй ажээ. 

                    Б.Баяр

                Эх сурвалж: Tumen.mn

 

Эмэгтэй хүн бүрийн мэдэх ёстой гоо сайхны 17 нууц
Эмэгтэй хүн бүрийн мэдэх ёстой гоо сайхны 17 нууц
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.