Эмэгтэй хүн бүрийн мэдэх ёстой гоо сайхны 17 нууц
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 52 секунд
Эмэгтэй хүн бүрийн мэдэх ёстой гоо сайхны 17 нууц

Эмэгтэй хүн бүрийн мэдэх ёстой гоо сайхны 17 нууц

Охид бүсгүйчүүд өдөр тутамдаа гоо сайхандаа анхаарах, дэгжин харагдах хэрэгцээ гардаг. Гэвч заримдаа тэр болгон анзаараад байдаггүй бяцхан хэрнээ энгийн алдаануудыг гаргадаг. Энэхүү зөвлөмжийг дагаснаар тэдгээр алдаануудыг хэрхэн засч болох, дагаж мөрдсөнөөр ямар өөрчлөлт гарахыг хараарай. Ингээд хэн бүхний тэр бүр мэдээд байдаггүй гоо сайхны нууцаас хүргэж байна.

1. ҮСЭЭ УГААХДАА ХЭТ ЗАЛХУУРАХГҮЙ ГЭВЭЛ ХУУРАЙ ШАМПУНЬ АШИГЛААРАЙ

Хуурай шампунь үсний тослогтой тэмцэхдээ хамгийн шилдэг нь гэж хэлж болно. Учир нь хуурай хэлбэрээр цацаж хэрэглэдэг бөгөөд хэрэглэдэг тун хялбар. Үсний ургалтыг дэмждэг ба тослогтой үсэнд хамгийн сайн тэжээл өгнө.

2. БУДСАН ХУМСАА ДАХИН ДАХИН СЭРГЭЭЖ АЖИЛ БОЛОХЫН ОРОНД…

Тиймээ энэ бол шалгарсан аргуудын нэг юм. Дөнгөж будсан хумс удаагүй байтал ховхрох тохиолдол их хий бий. Тэгвэл үүнийг гелэн хумсний будгаар давхарлан будах нь амархан ховхрохоос сэргийлэхийн зэрэгцээ ажлыг тань хөнгөвчилнө.

3. ХӨМСӨГНИЙ ХАРАНДААГ ТОД БОЛГОХ АРГА

Хөмсөгний харандаагаар будах нь зарим охидод хялбар байдаг бол энэ нь заримдаа бүдэг гарах тохиолдол бий. Харандааны үзүүрээ лаан дээр 2-3 секунд барихад л хангалттай. Ингэснээр тод гарч удаан хэрэглэнэ.

4. ХӨМСГӨӨ ЗӨВ ХЭЛБЭРТЭЙ БУДАХ АРГА

Хөмсөгний эхлэл хэсэг нь хамарны гадна угалзтай харалдаа шулуун хэсгээс эхэлж будна. Харин хөмсөгний өргөлттэй цэгийг хамарны угалзнаас нүдний голын хүүхэн харааны төвийг дайруулан татсан шулуун цэгт тэмдэглэн будна. Үзүүр хэсгийг мөн л хамарны угалзнаас нүдний буланг дайруулан татсан шулуун цэг хүртэл будна. Доорхи тайлбар зургийг дагуу сайтар анхаарч будуул нүүрний төгс хэлбэр гарна.

5. СОРМУУСНЫ БУДГААР БУДАХААСАА ӨМНӨ

Сормуусны будгаа хэрэглэхээсээ өмнө илүү гарсан эсэхийг сайтар хараарай.

6. УРУУЛЫН ХҮРЭЭЛЭГЧ АШИГЛАХ

Уруулын будгаа уруул хүрээлэгчтэй хамт хослуулан будах нь хамгийн зөв арга. Ингэж будсанаар илүү натурал харагдана. Хэрвээ хүрээлэгч ашиглахгүй бол уруулын хэлбэр алдагдан хиймэл харагдана гэж гоо сайханчид зөвлөж байна.

7. ХУМСАА УРТ, БИЕТЭЙ УРГУУЛАХ АРГА

Бүлээн усанд нимбэгний шүүс юмуу нимбэг зүсэн хийж гараа дүрэх. Энэ нь хумсыг гялалзуулан ургуулж тэжээл өгнө. Мөн оливын том халаан дүрж болно.

8. КОКОНАТТАЙ СҮҮГЭЭР ҮСЭЭ УГААХ АРГА

Наргил модны сүү таны үсийг маш сайн үр өгөөжтэй болгодог. Хэрэв ийм сүү олдохгүй тохиолдолд шар сүүгээр угааж болно. Энэ нь таны үсийг зөөлөн, гялгар, шулуун болгоход тусалдаг. Ингээд 7 хоногийн дараагаар үр дүнг нь мэдрэх болно.

9. ГЭРИЙН НӨХЦӨЛ ҮСНИЙ САЛААГ ТҮҮХ

Тайлбар зурган дээрх дарааллаар үснийхээ салааг гэртээ түүж болох нь.

10. ҮСНИЙ ХАВЧААР АШИГЛАН ӨТГӨН ҮСТЭЙ БОЛОХ НУУЦААС

Үсний хавчаар ашиглан үсийг энгийн байгаагаас арай өтгөн болгох нь хамгийн энгийн бөгөөд хялбар арга. Үсээ өдөр тутамдаа боодог шигээ боогоод зураг дээр харуулсан шиг хавчаараа боолтныхоо доор дээш чиглэлтэй хавчина. Ингээд л боллоо.

11. НҮДНИЙ БУДГААР ҮСНИЙХЭЭ БУДАГ НЬ АРИЛСАН ХЭСГИЙГ ОРЛУУЛАХ

Ингэж бодохоор хачирхалтай байгаа биз. Үсний уг хэсэг хамгийн түрүүнд арилж эхэлдэг. Тэр үедээ нүднийхээ тень болон сормуусны будагаа ашиглан хуйхандаа түрх, үс нь цагаарч буй бүсгүйчүүд ч бас энэ аргыг ихээхэн ашигладаг байна. Харин будгаа орой нь угаахаа мартуузай.

12. НҮД ХҮРЭЭЛЭГЧ БУЮУ EYELINEER-АА ГЕЛЬ БОЛГОХ ХУВИРГАХ

Мөн л дээрх хөмсөгний харандааны ижил нүд хүрээлэгчээ дөлөнд хэдхэн секунд барихад л хангалттай. Дараа нь ямар ид шид үзүүлхийг нь хараарай.

13. ТӨГС ДАЛАВЧ ЗУРАХ

Нүднийхээ конторыг зурахдаа дараах энгийн алхмуудыг мөрдөхийг зөвлөж байна. Яг л далавч зурж байгаа мэт.

14. НҮДНИЙ ХАРЛАСАН ХЭСГИЙГ ЦАЙРУУЛАХ

Багсаараа нүдний доод талын харласан цонхийсэн хэсгийг будахдаа зөөлөн товшиж нүүдний доороос хацар хүртэл уусгаж будна.

15. ҮСЭЭ БАЙНГА ХҮЙТЭН УСАНД УГААЖ БАЙ

Энэ бол маш чухал зөвлөгөө юм. Үсээ байнга хүйтэн усанд угааснаар үсний эрүүл мэндэд эерэг нөлөөтэй ба үсийг зөөлрүүлж эрүүл байлгана. Хүйтэн усанд толгой даарна гэж үү. Үгүй юм, угаах явцдаа эхлээд бүлээн усаар норгож дасгаад үргэлжлүүлэн хүйтэн усаар угаах нь зүйтэй. Гэхдээ хүйтэн усаар угаах нь тухгүй санагдуулж байвал энэ зөвлөгөөг заавал дагах албагүй.

16. ҮСЭЭ ЗАДГАЙ ТАВЬЖ ХАТААХ

Үсээ нойтон байх үед нь боож эсвэл шүлжиж болохгүй. Задгай тавьж хатаагаарай.

17. ХУГАРСАН ХУМСЫГ ЭВТЭЙХЭН ЯНЗЛАХ

Зурагт үзүүлснээр хумсаа хуурайгаар үрэн хугарсан хэсэг дээрээ гелэн эсвэл хумсны будаг түрхэн хатааж бэхжүүлээрэй.

УИХ-ын дарга З.Энхболдын мэндчилгээ
УИХ-ын дарга З.Энхболдын мэндчилгээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.