Нуган үрээ тэвэрсэн С.Жавхлан эхнэртээ үр суулгуулдаг баячуудыг шоолов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 4 секунд
Нуган үрээ тэвэрсэн С.Жавхлан эхнэртээ үр суулгуулдаг баячуудыг шоолов

Нуган үрээ тэвэрсэн С.Жавхлан эхнэртээ үр суулгуулдаг баячуудыг шоолов

Үсээ ургуулан, дээл өмсөөд их л додигор яваа гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан дөрөв дэх хүүхдээ өлгийдөж аваад удаагүй байгаа билээ. Анхны эхнэрээс нь мэндэлсэн Юм-Агь охиноо мартан, хоёр дахь эхнэр болох уртын дуучин Г.Эрдэнэчимэгийн төрүүлж өгсөн Үжингүнж, Өдрийнцолмон нартаа хайр халамжаа зориулж яваа тэрбээр ийн удтал хүлээсний эцэст нуган үртэй болжээ.

Үр хүүхдээ хэнээс ч дутахгүй мэдлэг боловсролтой, өөрийн гэсэн байр суурьтай болгохыг хэн хүнгүй л хүсдэг биз. Харин дуучин залуу энэ тал дээр огт өөр бодолтой байдаг бөгөөд “Охид маань ёс заншил, үндэсний бахархалаа дээдэлж явбал алзахгүй. Хоол унд, оёдол үйлэнд хэний ч гар харахааргүй болох учраас амьдралын явцад эзэмших бусад мэдлэгийг өөрсдөө олж авах биз”  хэмээн ярьж байжээ.

Сүүлийн үед үндэсний соёл уламжлалын талаар эрдэмтэн докторуудаас ч илүү судлах болсон тэрбээр олны дунд моод мэт дэлгэрсэн нэгэн зүйлийг ихэд гайхдаг. Энэ нь гадаадад үр суулгуулж, ихэр хүүхэд төрүүлэх арга бөгөөд чамгүй өндөр үнээр “өнөр бүл”-тэй болох гэсэн урлаг спортын одод, бизнесийн эрхмүүд, толгой баячуудын хүсэл.

Харин дуучин залуу энэ тухай сонсоод элгээ хөштөл инээж “Монгол залуус эхнэрээ жирэмслүүлж чадахаа больсон хэрэг үү. Тэгж гадаад руу хошуурч, эхнэртээ үр суулгуулж байгаа хүмүүсийг ямар эр хүн гэхэв дээ” гэж баахан шоолжээ. Тэрбээр хүүдээ С.Цэгц хэмээх өвөрмөц нэрийг хайрласан бөгөөд олны хэл амнаас болгоомжлон төдийлөн ярих дургүй байгаа аж.

Эх сурвалж: Photonews.mn

З.Энхболд, М.Наранбаатар хоёрын тулаан цагдаа, шүүх дээр үргэлжилж  байна
З.Энхболд, М.Наранбаатар хоёрын тулаан цагдаа, шүүх дээр үргэлжилж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.