З.Энхболд, М.Наранбаатар хоёрын тулаан цагдаа, шүүх дээр үргэлжилж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 12 секунд
З.Энхболд, М.Наранбаатар хоёрын тулаан цагдаа, шүүх дээр үргэлжилж  байна

З.Энхболд, М.Наранбаатар хоёрын тулаан цагдаа, шүүх дээр үргэлжилж байна

УИХ-ын дарга З.Энхболд, Үндэсний олон нийтийн радио телевизийн  Ерөнхий захирал М.Наранбаатар нарын тэмцэл  шүүх, цагдаадаа  тулж очив. М.Наранбаатар нь саяхан ажлаас халагдахдаа З.Энхболдын талаар мэдэгдэл хийсэн юм. Тэрбээр УИХ-ын сонгуулийн үеэр Өвөрхангай аймагт З.Энхболд нь хууль бус үйлдэл  хийсэн талаар дурьдаад  мөн “Наранбаатараа шоронд орох уу, өргөдлөө өгөх үү” хэмээн асуусан гэж байлаа. Үндэсний зөвлөлийн даргаар нь дамжуулан асуусан  гэх  энэ  асуулт нь ор үндэсгүй гүтгэлэг гэж үзсэн тул З.Энхболд нь өчигдөр  иргэний хувьд нэр төрөө сэргээлгэхээр цагдаагийн байгууллагад хандсан байна. М.Наранбаатар нь ч бас хэд хоногийн өмнө З.Энхболдыг нэр төр гутаасан гэдэг үндэслэлээр нэг тэрбум төгрөг нэхэмжлэн шүүхэд өгсөн  гэж байв. Ийнхүү  М.Наранбаатар, З.Энхболд хоёрын тулаан  удахгүй шүүх танхимд өрнөх ажээ.  Ялагч нь хэн болохыг одоогоор таашгүй.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Дуучин Ану 7 сартай хөл хүнд үеийн зургаа дэлгэв
Дуучин Ану 7 сартай хөл хүнд үеийн зургаа дэлгэв
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.