Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр оны эхний сард олгогдох байсан багш нарын үр дүнгийн нэмэгдэл ороогүй талаар асуусан сэтгүүлчийн асуултад Сангийн сайд Б.Жавхлан:
-Өнгөрсөн жил Эрүүл мэндийн салбарт хийгдсэн төсвийн шинэчлэлийн хүрээнд гүйцэтгэлээр санхүүждэг болсон. Тухайн эмнэлгийн удирдлага ажлаа зохион байгуулаад, үр дүнг нь дүгнээд дээрх эмнэлгийн бүх эмч, ажилчдад гүйцэтгэлээр нь цалин урамшууллыг хуваарилдаг системд шилжсэн. Тэгэхээр эрүүл мэндийн салбар цалин бууна, урамшуулал бууна гэсэн заагтай ойлголт байхгүй болсон. Боловсролын салбарын хувьд энэ оны нэгдүгээр сарын 1-ээс урамшуулал цалин бүх зүйлийг боловсролын сайдын багцад бүрэн шилжүүлсэн. Үүнийг хэрхэн дүгнэж хуваарилалт хийх үү гэдэг нь төсвийн ерөнхийлөн Захирагчийн бүрэн мэдлийн асуудал. Сангийн яам болон Төрийн сангаас энэ цалин чинь шүү, энэ урамшуулал чинь гэж хуваарилалт байхгүй болсон" гэлээ.