“Л.Гүндалай 2.8 тэрбум төгрөг авахаар улайрч байна”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 22 секунд
 	 		 “Л.Гүндалай 2.8 тэрбум төгрөг авахаар улайрч байна”

“Л.Гүндалай 2.8 тэрбум төгрөг авахаар улайрч байна”

“Визард констракшн”, “Орхоны шугуй” компанийнхан болон “Peace village” хотхоны оршин суугчид хамтран УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай болон түүний гэр бүлийнхнийг шалгахыг АТГ, ЦЕГ-аас шаардлаа.

“Л.Гүндалай болон түүний ах, “Батсарай” компанийн захирал Л.Баяндалай нар орон сууцандаа орсон иргэдийг хөөж, хаалга үүд эвдэн, өмч хөрөнгийг нь гаргаж хаях зэргээр байнга дарамталдаг” гэдгийг тэд мэдээлэв. Энэ талаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст мэдэгдсэн ч арга хэмжээ авдаггүй гэнэ.

Оршин суугч Б.Зоригоо “Л.Гүндалай өөрийн хамаарал бүхий этгээд болох О.Одсүрэнгийн нэр дээр 2010 онд Богдхан уулын аманд таван га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах гэрчилгээ авчээ. Тус газартаа “Визард констракшн”, “Орхоны шугуй” зэрэг компанийн ажилчдаар барилга бариулаад, эцэст нь тухайн аж ахуйн нэгжүүдийг гэрээгээ биелүүлээгүй гэх шалтгаанаар дарамталж, нэг га газраас 6.6 тэрбум төгрөгийн өртөг бүхий орон сууц, автомашины зогсоол авсан. Гэтэл дахиад 2.8 тэрбум төгрөг авахаар улайрч байна. Үүнийг луйвар гэж үзэж байна” гэсэн юм.

http://unuudur.mn/

Л.Гүндалай гарын үсэг цуглуулж явна
Л.Гүндалай гарын үсэг цуглуулж явна
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.