Х.Бадамсүрэн тендер зарлаж, 512 сая төгрөгөөр G-class унана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 48 секунд
Х.Бадамсүрэн тендер зарлаж, 512 сая төгрөгөөр G-class унана

Х.Бадамсүрэн тендер зарлаж, 512 сая төгрөгөөр G-class унана

Цар тахлаас үүдэн хамаг мөнгөө танаж ядан байж, улсын мөнгөөр удирдлагынхаа суудал зөөллөх гэж тендер зарладаг явдал манайд л ил гарна байх. “Эрдэнэт үйлдвэр”-ийн Гүйцэтгэх захирал Х.Бадамсүрэн тендер зарлаж, 512 сая төгрөгөөр G-class загварын автомашин авна гэнэ. Хаана байна тэр хямрал, онцгой дэглэм. Өдгөө 65 насыг зооглож буй настай хүн G-class унана гэж дураараа дургихын оронд тэтгэвэртээ гарч, хойч үеийнхэндээ замаа тавьж, ач, зээгээ тойруулж суувал тохирох бус уу.

Эдийн засаг, ковидын онц хямралтай үе тулчихаад байна гэж үйлдвэртээ онцгой дэглэм тогтоосны ч хэрэг алга. “Эрдэнэт үйлдвэр” зургаан сарын оцгой дэглэм тогтоож, зөвхөн Засгийн газрын хяналтад үйл ажиллагаагаа явуулж байв. Уг онцгой дэглэм дууссаны дараа Х.Бадамсүрэнг захирлын суудлаас буулгана гэх яриа саарал ордноос эхлэн тарж байлаа. Гэвч тэрээр Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл ажиллахаар болсон гэж тохиролцсон гэх.

 

Өвгөрсөн хойноо удирдах албан тушаалтны ажилдаа үлдэхийн тулд төрийн тэргүүн болоод бас бус улстөрчдийн хамт дайлж цайлан, амь “тавьж” үлдсэн гэлцэж байна. Улсын мөнгөөр бие биесээ дайлан, аархдаг эрхэм албатуудад үеийн үед эдийн засгийн хямрал огт нөлөөлдөггүй бололтой.

Тендер нэрээр улсаас мөнгө гаргаж хувьдаа завшдаг амиа бодсон эл үйлдэл хэр хол үргэлжлэх вэ, Х.Бадамсүрэн захирал аа.

Эх сурвалж: factnews.mn

Сонгогдсон хороогоо ХОГНООС нь салгаж чадаагүй хэрнээ ХОТЫГ бүхэлд нь өөд нь татаж чадах уу
Сонгогдсон хороогоо ХОГНООС нь салгаж чадаагүй хэрнээ ХОТЫГ бүхэлд нь өөд нь татаж чадах уу
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.