Сонгогдсон хороогоо ХОГНООС нь салгаж чадаагүй хэрнээ ХОТЫГ бүхэлд нь өөд нь татаж чадах уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 2 секунд
Сонгогдсон хороогоо ХОГНООС нь салгаж чадаагүй хэрнээ ХОТЫГ бүхэлд нь өөд нь татаж чадах уу

Сонгогдсон хороогоо ХОГНООС нь салгаж чадаагүй хэрнээ ХОТЫГ бүхэлд нь өөд нь татаж чадах уу

     Орон нутгийн сонгуулийн сурталчилгааны хугацаа дуусах дөхөж байна. Энэ өдрүүдэд намууд болон нэр дэвшигчид бүгд л хийх ажлынхаа ихийг, хийсэн ажлынхаа сайхныг ярьж сурталтаж байна.

Гэвч өнгөрсөн найман жилийн хугацаанд Баянзүрх дүүрэгт засаглачихсан хэрнээ иргэдийнхээ нийгмийн асуудал болон дүүрэг хорооныхоо тулгамдсан асуудлуудаас нэгийг ч гэсэн дорвитой шийдэж чадаагүй Д.Пүрэвдаваатай холбоотой шүүмжүүд сошиалаар хөвөрч байна.

Арга ч үгүй биз. Өнгөрсөн найман жилийн хугацаанд хөгжлөөрөө хамгийн "суга" дүүрэг нь үнэндээ Баянзүрх дүүрэг байлаа. Бие бие рүүгээ гурил будаа цацалцаж улстөржиж сууснаас биш ажил хийх талаар хэн ч юу ч хийсэнгүй. Дүүрэг удирдаж байсан Д.Пүрэвдаваа тэргүүтэй АН-ынхан бүр хуруугаа ч хөдөлгөсөнгүй. Гэтэл өнөөдөр бусад дүүрэг хороод нь Баянзүрхээс аль хэдийнээ тасраад явчихлаа.

Өнөөдөр нийслэлийн АН-ын даргын үүрэгт ажлыг гүйцэтгэж буй Д.Пүрэвдаваагийн өнгөрсөн сонгуулиар сонгогдсон тойрог болох Улиастайн 10 байр хүн амьдрахын эцэсгүй хэвээрээ л байна. Баянзүрх дүүрэг тэр чигтээ хогондоо дарагдчихсан сууж байна.

Энэ бол хөгжил биш. Удирдаж буй дүүргээ хөл дээр нь босгож чадаагүй хэрнээ, ахуйн анхдагч хэрэгцээ болох хогноос нь салгаж чадаагүй Д.Пүрэвдаваа тэргүүтэй АН-ынхан нийслэл Улаанбаатар хотыг өнгөтэй өөдтэй байлгаж чадах уу гэдэг өөрөө сонирхолтой. Ганц Улиастай ч гэлтгүй Баянзүрх дүүргийн бүх хороод өнөөдөр хогондоо баригдчихсан сууж байна.

Ард түмэн хэнд ямар итгэл өгөхөө өнгөрсөн найман жилд Баянзүрх дүүрэгт ажилласан ажлаас нь хангалттай дүгнэж байгаа шүү дээ.

 

5 сарын 15-наас эхлэх Улаанбурханы вакцинд хүүхдүүдээ хамруулаарай
5 сарын 15-наас эхлэх Улаанбурханы вакцинд хүүхдүүдээ хамруулаарай
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.