Н.Энхбаяр: Намайг хошногоор минь хооллох гээд байсан учраас “салаавч” гаргасан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 0 секунд
Н.Энхбаяр: Намайг хошногоор минь хооллох гээд байсан учраас “салаавч” гаргасан

Н.Энхбаяр: Намайг хошногоор минь хооллох гээд байсан учраас “салаавч” гаргасан

Монгол улсын гурав дахь ерөнхийлөгч асан Н.Энхбаяр  “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцсон нь олон нийтийн анхаарлыг нэлээдгүй татаж байсан. Түүний оролцсон энэхүү нэвтрүүлэг өчигдөр оройноос эхэлж телевизүүдээр цацагдаж эхэлсэн билээ. Уг нэвтрүүлэгт оролцохдоо бүхий л цаг үед туулж өнгөрүүлсэн цаг хугацаа алдаа оноогоо ярьсан бөгөөд өнгөрсөн 2012 онд авлигын хэргээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих ангид саатуулж байхад тэрээр хуурай өлсгөлөн зарласан байдаг. Энэ тухай “Би заавал 21 хоног хуурай өлсгөлөн зарлана. Түүний дараа үхэх эсэх нь хамаагүй. Гол нь сэтгэл. Би үнэн юмны төлөө тэмцэж байгаа шүү гэсэн сэтгэл. Үнэн зүйлийн төлөө тэмцвэл давах юм билээ. Шударга зүйлийн төлөө тэмцсэн болохоор эхнэрээ ч, ээжийгээ ч, гэр бүлээ, охиноо ч бүгдийг нь тоохгүй тэмцсэн. Ээж, эхнэр, охин, гэр бүл маань бүгд хямралтын байдалтай байсан” гэсэн юм. Мөн Н.Энхбаяр өлсгөлөн зарлаж байх хугацаандаа хуулийн байгууллагын ажилчид руу салаавч гаргасан байдаг. Тэрээр салаавч гаргасандаа ард түмнээсээ албан ёсоор уучлал гуйсан юм. Үүнийгээ тайлбарлахдаа “хуурай өлсгөлөн зарлаад амь насаараа дэнчин тавин тэмцэж байхад нь шүүхийн шийдвэр биелүүлэх газрынхан хүчээр хоол идүүлэх гэж их оролдсон. Эхэндээ бууз тавиад үнэртлүүлж байсан бол сүүлдээ дарж хэвтүүлж байгаад шулуун гэдсээр нь /бөгсөөр нь/ тэжээл шахахыг оролдсон болохоор тэвчээр барагдаж тэмцэж, эсэргүүцэж ийнхүү салаавч гаргасан” гэж байв.

enhbayr salaavch

Эх сурвалж: Шуурхай.мн

З.Боргилмаа: Зардал танах шалтгаар иргэдийн мэдэх эрхийг битгий хөндөөч
З.Боргилмаа: Зардал танах шалтгаар иргэдийн мэдэх эрхийг битгий хөндөөч
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.