МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат ууртай байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 6 секунд
МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат ууртай байна

МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат ууртай байна

Он гарсаар 70 гаруй хүүхэд Улаанбурхан өвчнөөр нас барсан гэх харамсалтай тоо баримт бий. Тиймээс улс орон даяар Улаанбурханы эсрэг вакцинжуулалт хийгдэж буй. Улсын хэмжээнд улаанбурхан-улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамрагдвал зохих хүний 69.6 хувь нь хамрагдаад байгаа юм. Өмнөговь, Орхон, Сэлэнгэ, Говьсүмбэр аймгууд хамралтын хувиараа тэргүүлж, харин ЗАВХАН, ХЭНТИЙ, СҮХБААТАР, ГОВЬ-АЛТАЙ аймгууд хамралт хангалтгүй байна. Мөн 139113 оюутан хамрагдах ёстойгоос дөнгөж 46506 оюутан буюу 33.4 хувь нь хамрагджээ. Оюутнуудын хамрагдалт муу байгаа учир МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат ихэд ууртай байгаа гэнэ. Тиймээс тэрбээр хүүхэд залуучуудыг хариуцлагатай байхыг шаардаж вакциндаа идэвхтэй хамрагдах уриалга гаргажээ. Тэрбээр "Дүү нар минь Улаанбурханы эсрэг вакцинаа хийлгэхгүй бол эргэн тойрны хайртай хүмүүс чинь бурхан болно" шүү гэв.

Хугацаа нь дууссан эмийг сумдуудад шахжээ
Хугацаа нь дууссан эмийг сумдуудад шахжээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.