Хугацаа нь дууссан эмийг сумдуудад шахжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 17 секунд
Хугацаа нь дууссан эмийг сумдуудад шахжээ

Хугацаа нь дууссан эмийг сумдуудад шахжээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас эмнэлгүүдэд шалгалт хийжээ.  Энэхүү шалгалтаар Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн газрын эмийн асуудал хариуцсан мэргэжилтэн аймгийн төвөөс алслагдсан сумдад хүчинтэй хугацаа дууссан болон дуусах дөхөж буй эм эмнэлгийн хэрэгслийг хуваарилдаг байсныг мэргэжлийн хяналтын байгууллага тогтоосон байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчдын хийсэн шалгалтаар Цагааннуур, Улаан-Уул сумдад тусламж, үйлчилгээнд хугацаа дууссан эм, урвалж бодис, эмнэлгийн хэрэгсэл хэрэглэж, зарим сумдад нярайн тусламж үйлчилгээнд шаардлага бүхий хэрэгслүүд жигд хуваарилагдаагүй нь тогтоогджээ.

Мөн шалгалтаар Хөвсгөл аймгийн ЭМГ-ын даргаар ахлуулсан Эрүүл мэндийн газрын тусгай зөвшөөрөл олгох ажлын алба өрхийн эрүүл мэндийн хоёр төвийг нэгтгэхдээ тусгай зөвшөөрлийг гэрчилгээнд өөрчлөлт оруулаагүй зөрчил илэрчээ. Үүнээс гадна “Дэлгэрмөрөн” өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, “Хөвсгөл Гурван гал” эмнэлэг нь байгуулагдаад жил болж байгаа ч тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлж байсан аж. 

 

Эх сурвалж: www.dorgio.mn

 
Санхүүгийн тайлангаа үнэн зөв мэдээлдэггүй намыг шударга, ардчилалтай намд тооцдоггүй
Санхүүгийн тайлангаа үнэн зөв мэдээлдэггүй намыг шударга, ардчилалтай намд тооцдоггүй
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.