Санхүүгийн тайлангаа үнэн зөв мэдээлдэггүй намыг шударга, ардчилалтай намд тооцдоггүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/11/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 58 секунд
Санхүүгийн тайлангаа үнэн зөв мэдээлдэггүй намыг шударга, ардчилалтай намд тооцдоггүй

Санхүүгийн тайлангаа үнэн зөв мэдээлдэггүй намыг шударга, ардчилалтай намд тооцдоггүй

Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх хэлэлцүүлгүүд үргэлжилж буй.  Энэхүү хэлэлцүүлэгт парламентад суудалтай, суудалгүй бүх намууд хамрагдаж байна. Өнгөрсөн хавар парламентад суудалгүй намуудаас “Уг хуулийн төслийг нийтэд ил тод дэлгэхгүй, нууцлаад байна” хэмээн  төслийн ажлын хэсгийг ахалсан С.Баярцогт гишүүн рүү баахан “довтолцгоосон”. Харин одоо зарчмын нэлээд зүйл дээр намууд саналаа нэгтгэж дуусах шатандаа оржээ. Ирэх 12 дугаар сарын 3-ын өдөр Нийслэлийн Иргэний Танхимд “Хамтын шийдэл” клубээс санаачлан зохион байгуулах хэлэлцүүлгийн үеэр ч иргэд, улс төрийн хүрээнийхэн хуулийн төсөлд тусгах шинэлэг саналуудынхаа талаар ярилцах юм байна. Хэлэлцүүлэгт “Улс төрийн намын өнөөгийн хууль эрх зүйн орчин”, “Бодлогын нам”, “Улс төрийн намын дотоод ардчилал”, “Улс төрийн намын санхүүжилт, тулгамдаж буй асуудлууд” зэрэг сэдвээр илтгэл тавьж, санаа бодлоо уралдуулах аж. Ер нь намуудын санхүүжилт  хамгийн хаалттай бүс болж ирсэн талаар иргэд ихээхэн шүүмжилж байгаа. Одоо мөрдөж буй хуулийнхаа зарим заалтыг намууд хэрэгжүүлдэггүй, худал хуурмаг тайлан гаргадаг гэж байна.  Тухайлбал, МАН сүүлийн жилүүдэд санхүүгийн аудит  хийлгээгүй гэнэ. Мөн тус намын гишүүдээс намдаа тэрбум, тэрбумаар мөнгөн хандив өгч байсан нь хуульд нийцээгүй гэж үзэх хүн олон ажээ. Ардчилсан нам ч мөн иймэрхүү зөрчилтэй явж ирсэн байна. Тэгвэл өндөр соёлтой улс орнуудад санхүүгийн тайлангаа үнэн зөв мэдээлдэггүй намуудыг шударга, ардчилалтай намд тооцдоггүй юм билээ.

Б.Баяр   

tumen.mn

Улаанбаатар их дэлгүүр мэдэгдэл гаргалаа
Улаанбаатар их дэлгүүр мэдэгдэл гаргалаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/11/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.