БАРИЛГЫН САЛБАРЫН МЭРГЭЖЛИЙН УР ЧАДАМЖИЙН ГЭРЧИЛГЭЭГ 83 ИРГЭН ГАРДАН АВЛАА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 42 секунд
БАРИЛГЫН САЛБАРЫН МЭРГЭЖЛИЙН УР ЧАДАМЖИЙН ГЭРЧИЛГЭЭГ 83 ИРГЭН ГАРДАН АВЛАА

БАРИЛГЫН САЛБАРЫН МЭРГЭЖЛИЙН УР ЧАДАМЖИЙН ГЭРЧИЛГЭЭГ 83 ИРГЭН ГАРДАН АВЛАА

Монгол Улсад дэд бүтцийн төслүүдийн ашиглагдаагүй нөөц бололцоог нээж, ажлын байран дахь дадлагажуулах сургалтыг хэрэгжүүлэх, дотооддоо мэргэшсэн ажилчдыг бэлтгэн нийлүүлэх зорилгоор “Build for Skills” буюу “Ур чадварыг хөгжүүлэх” төслийг Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, Азийн Хөгжлийн банк, “Улаанбаатар Хотын Гэр Хорооллыг Хөгжүүлэх, Хөрөнгө Оруулалтыг Дэмжих Хөтөлбөр" төсөл хамтран 2021 оны 8 дугаар сар хүртэл хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд гэр хороололд оршин суудаг, ажил амьдралын туршлага, амьдрах орчноос ур чадвар эзэмшсэн боловч мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээгүй иргэдийг барилгын  7 мэргэжлээр (сантехник, бетон арматур, цахилгаан, засал чимэглэл, гагнуур, мужаан, өрөг угсрагч) тус тус ур чадварын түвшинг тогтоон мэргэжлийн чадамжийн гэрчилгээг олгож байгаа.  

Нийтдээ 3 дэд төвийн болон гэр хороололд амьдардаг 105 иргэн 2020 оны 3 дугаар сараас 5 дугаар сар хүртэл мэргэжлийн ур чадварын үнэлгээнд оролцож, 83 иргэн тэнцэж, мэргэжлийн ур чадамжийн гэрчилгээтэй болж, ажилд зуучлуулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг ажилд оролцох мэргэшсэн ажилчид боллоо. Мэргэжлийн ур чадамжийн гэрчилгээг гардуулах ёслолын ажиллагаанд ХБНГУ-аас Монгол улсад суугаа бүрэн эрхт элчин сайд Ёорн Розенберг,  Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ур чадварыг хөгжүүлэх төслийн удирдагч Беатта, Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ мэдээлэл, аргазүйн төвийн дарга Ц.Батдорж, Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн зохицуулагч Д.Авирмэд нар оролцлоо. 

Д.Авирмэд: "Барилгын салбарын мэргэшсэн ажилчдыг бэлтгэх зорилготой “Ур чадварыг хөгжүүлэх” төсөлд хамрагдаж, өөрсдийн ур чадварыг үнэлүүлж, мэргэжлийн ур чадварын гэрчилгээтэй болж буй та бүхэнд баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.  Олон улсад хүлээн зөвшөөрөгддөг, QR кодтой мэргэжлийн гэрчилгээтэй болсноор та бүхэн барилгын салбарын мэргэшсэн ажилчид болж, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцох, өөрсдийн хувь нэмрээ оруулж, ажилтай орлоготой болох боломжтой болж байна. Дотооддоо мэргэшсэн ажилчдыг бэлтгэж, барилгын салбарын хүний нөөцийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулж буй Ур чадварыг хөгжүүлэх төсөлд цаашдаа олон иргэд идэвхтэй оролцохыг хүсье. Мөн төсөл хэрэгжүүлж байгаа баг хамт олонд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье" гэлээ.

Ур чадварыг хөгжүүлэх төсөлд иргэд хамрагдсанаар олон улсад хүлээн зөвшөөрөгдөх мэргэжлийн гэрчилгээтэй болж барилгын салбарын мэргэшсэн ажилчид болж ажилтай орлоготой болох боломжтой болох юм. Дотооддоо мэргэшсэн ажилчдыг бэлтгэж буй "Ур чадварыг хөгжүүлэх" төсөлд иргэд нээлттэй хамрагдах боломжтой.  Төсөл 2021 оны 08 сар хүртэл үргэлжилнэ. 

Өнөөдрийн өрнийн зурхай.
Өнөөдрийн өрнийн зурхай.
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!