Хонь (3/21-4/19)
Болгоомжтой байх өдөр. Өдрийн эхний хагаст шинэ хүнтэй танилцахдаа, гадны улсуудтай харилцахдаа болгоомжтой бай. Таны ухаалаг, өөртөө бусдыг татах чанар нь ёс суртахуунгүй хүмүүсийн анхаарлыг татаж мэднэ. Хамтын хөдөлмөрөөс зайлсхий. Өнөөдөр бусдын үзэл санааг өөрт ашигтайгаар чиглүүлж чадахгүй байх нь. Худалдааны ажилд идэвхтэй ажиллахаас, шаардлагагүй эрсдэлд орохоос зайлсхий. Учир нь таны санхүүгийн байдал тэнцвэргүй байдалд байна.
Үхэр (4/20-5/20)
Эерэг өдөр. Онц сонирхолтой үйл явдал, хувийн амьдрал дахь гэнэтийн өөрчлөлтүүдээр дүүрэн байх өдрийг од гаригс амлаж байна. Таны сэтгэл татам, дур булаам байдал дээшилнэ. Хайр дурлалын харилцаа нь баяр баясал, өөрийн хүчинд итгэх итгэлийг авчирна. Танд өөрийн гэсэн дүр төрх, амьдралыг ойлгох ойлголт байдаг бөгөөд энэ дур сонирхлоо хамтрагчтайгаа хуваалцахыг хичээгээрэй.
Хамтатгах (5/21-6/21)
Сайн өдөр. Арилжаа наймааны ажил хэрэг амжилттайгаар үргэлжилж, хүсэн хүлээж байсан хэмжээнд ашиг орлого, үр дүнг авчирах болно. Эхлүүлсэн ажлыг амжилттай хийж дуусгах,чухал шийдвэр гаргах, гэр бүлийнхэн болон бусад хүмүүстэй харилцах харилцаагаа сайжруулахад маш сайн өдөр. Ойр дотны хүмүүсийн талаар болон ажил төрлийн салбарт олсон амжилтын тухай сайн сайхан мэдээг хүлээн авна.
Мэлхий (6/22-7/22)
Ахуйн шинжтэй жижиг сажиг асуудлууд сэтгэлийг зовоох бололтой. Магадгүй, та өөрийн анхны төсөл төлөвлөгөөгөө өөрчлөх шаардлагатай тулгарч, нэмэлт ажил хэрэг, үүрэг даалгавраар өөртөө улам их хүндрэлийг учруулах магадлалтайг од гаригс анхааруулж байна. Хэрвээ шаардлагатай гэж үзвэл ойр дотныхон болон найз нөхдийн тусламж, дэмжлэг зөвлөгөөг авахаас бүү зов. Ажил хэргээ зөв төлөвлөн, дэс дараагаар нь байрлуулж, цаг хугацаагаа сайн зохицуулбаас амжилт олох нь дамжиггүй.
Арслан (7/23-8/22)
Энэ өдөр та цочмог, өөртөө итгэлтэй зоригтой байна. Ихээхэн ажил амжуулж чадна. Хууран мэхлэгдэх, хорхой татам зүйлсээс болгоомжил. Тэвчээртай бай. Ажил хэрэг хамтрагчтайгаа үл ойлголцох байдал үүсгэх, аливаад хэт сэтгэл хөдлөлөөр хандах нь таны ажилд саад болно. Хувийн амьдралд урам хугарах, гомдол, зэмлэл гарахыг үгүйсгэхгүй. Зүүд зөнтөй байж дөрвөн өдрийн дараа биелэх магадлалтай. Иймд зүүдээ манаж ухаан санаагаа төвлөрүүлэх хэрэгтэй.
Охин (8/23-9/22)
Таны хувьд бүх анхаарлаа гэр орны асуудалд хандуулах хэрэг гарч мэднэ. Санамсаргүйгээр маргаан зөрчилдөөнд орох магадлалтай байх хэдий ч хэрвээ та хий хоосон зүйлээс холхон байж чадвал бүх зүйл танд ашигтайгаар шийдвэрлэгдэх болно. Өөрийн зүгээс гаргах зардал чирэгдлийг хянах шаардлага өөрийн эрхгүй гарч ирнэ. Таны өмнө мөнгө төгрөгний нэмэлт зардлууд гарах тул түүнд эртнээс бэлтгэж байх нь юу юунаас ч чухал хэрэгтэй байна. Гэр оронд халуун дулаан уур амьсгалыг бий болгох үүднээс бага зэргийн баяр тэмдэглэж оройг хөгжилдөн өнгөрүүлэхийг хичээгээрэй. Ахмад настай хүмүүсийн архаг хууч өвчин сэдэрч хурцдах магадлалтай тул гам сахихыг зөвлөж байна.
Жинлүүр (9/23-10/22)
Энгийн хөдөлмөрлөх өдөр. Амжилтаа хадгалж үлдэхийн тулд ихэнх хүмүүс өөрийнхөө зорилгыг тодорхойлж үйл ажиллагаагаа бат бөх болгож мөн өөрийнхөө хамрах хүрээг хэн нэгний халдлагаас хамгаалах, муу санаатай хүнээс хол байхыг зөвлөж байна. Магадгүй та зөрчилдөөнтэй асуудалтай учрах ба энэ нь таагүй хүмүүстэй холбоотой байх магадлалтай, эсвэл хэт хөнгөн биеэ авч яваатай холбоотой байна.
Хилэнц (10/23-11/21)
Баяртай үйл явдал тохионо. Энэ өдөр азгүйдэл болон уур бухимдалд орохгүй. Харин мөрийтэй тоглоомд одгүй бөгөөд ихийг алдахыг анхаар. Ихэнх хүмүүс амьдралын хүнд байдлаас гарч ирэх болно. Өөрийн амьдралын зорилгоо тодорхойл, аюултай байдалд оруулах хэрэггүй. Хайр дурлал, дотно харьцаанд таатай өдөр. Таны хайрт чинь анхаарлыг тань татахыг хичээнэ. Бүх өвчин хурдан эдгэрнэ.
Нум (11/22-12/21)
Өөрийн бүтээлч чадвараа нээн илрүүлэх өдөр. Төгсгөлийн шатанд байгаа бүх ажил хэргээ бүрэн дуусгахыг хичээх хэрэггэй. Дуртай ажил болон сонирхдог зүйлсээ хийж сэтгэлийн таашаалыг авах болно. Өнөөдөр удаан хугацаагаар хүлээсэн таныг сайн ойлгож, хүндэлдэг хүнтэй уулзах уулзалтыг хийх боломж олдох бололтой. Аливаа аялал жуулчлал, албан томилолтоор явахад тааламжтай өдөр.
Матар (12/22-1/19)
Энэ өдөр нэлээн чармайлт шаардагдах тул хийж байгаа ажлаа нэлээн бодож хөдлөхийг зөвлөж байна. Магадгүй ойрын хүнтэйгээ харилцаагаа улам муутгаж болзошгүй. Энэ нөхцөл байдалд та өөрөө буруутай гэдгээ ухаараарай. Гэр бүлд тань таны анхаарал халамж хайр дутаж байна. Энэ дутаж буй зүйлийг нөхөхийг хичээгээрэй.
Хумх (1/20-2/18)
Сонирхолтой үйл явдлаар дүүрэн өдөр болж өнгөрнө. Хайр сэтгэлийн харилцаа, сексийн холбоо танд баяр хөөр бэлэглэж, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх нь дамжиггүй. Амьдралын тухай өөрийн төсөөллөө амрагтайгаа хуваалц, эсрэг тохиолдолд удахгүй та хоёрын зам салж мэднэ.
Загас (2/19-3/20)
Багш, оюутанууд таатай өдөр. Өнөөдөр сайн мэдээ сонсож, удирдлагаас магтаал ирэх, зорилгод хүрэх замд дэвшил гарна. Найз нөхөдтэйгээ харьцахад, сексийн харилцаанд сайн өдөр. Муу санаатан болон түүний сул талыг зөв олж тогтоон, ажил хэргийнхээ талбайгаас хурдхан арчиж хаяхад суралцахыг уриалах байна.