Дэлгэрмөрөний загас олноороо үхжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 50 секунд
Дэлгэрмөрөний загас олноороо үхжээ

Дэлгэрмөрөний загас олноороо үхжээ

 
Дэлгэрмөрөний загас олноороо үхжээ
 

     Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотоос 30 орчим км-ийн зайд буюу Мөрөнчүүдийн нэрлэж заншснаар “Оросын тосгон”-ы орчим Дэлгэрмөрөний мөсөн дороос олон төрлийн үхсэн загас гарсан байна. Дэлгэрмөрөний загас ямар шалтгааны улмаас ийн олноороо үхснийг тогтоохоор мэргэжлийн байгууллагууд дээж аван ажиллаж байгаа аж. Мөсөн дороос гарч ирэхдээ загас үхээд нэлээд удсан бололтой байжээ. Одоогоор ил гарч ирээд байгаа эдгээр загасыг ямар нэг байдлаар хүнсэнд хэрэглэхгүй байх, ашиг хонжоо олох зорилгоор бусдад зарахгүй байхыг сануулж байгаа юм байна.

   Дэлгэрмөрөн нь Сэлэнгэ мөрний гол эх, энэ ч утгаараа дэлхийн цэнгэг усны хамгийн том нөөц Байгаль нуурын усыг сэлбэдэг томоохон мөрөн юм. Дэлгэрмөрөний ус сүүлийн жилүүдэд татарч, зарим газраараа тасарч ч магадгүй байдал үүсээд байгааг нутгийн иргэд нь халаглан ярьдаг. Харин гол цэвэр усны нөөцүүдийн нэгээ хэрхэж байгааг төр засаг нь анзаардаг эсэхийг бүү мэд. Харин ч Монгол орны цэвэр усны томоохон нөөц-Хөвсгөл нуур, гүний мөнх цэвдэг байршдаг энэ газарт фосфиритын орд ашиглахаар яригдаж байгаа нь нууц биш болчихоод байна. Далай ээж дахин цаазын тавцанд гарах мөчид Монголын эко тогтолцоо, түүнийг дагасан амьтай бүхэн бүгд, тэр дотроо Монгол хүн өөрөө ч цаазын тавцанд зэрэгцэж мэдэх юм...

       Б.ГАНТУЯА

 
 
 
Эх сурвалж: Тунгалаг.мн
Л.Гүндалай нар хууль зөрчсөн ч хариуцлага хүлээхгүй гэж үү
Л.Гүндалай нар хууль зөрчсөн ч хариуцлага хүлээхгүй гэж үү
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.