АК буугаар зээрийн сүргийг хайр найргүй шүршиж хяддаг болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 24 секунд
 АК буугаар зээрийн сүргийг хайр найргүй шүршиж хяддаг болжээ

АК буугаар зээрийн сүргийг хайр найргүй шүршиж хяддаг болжээ

Монголын өмнөд хэсэг зээрийн сүрэг элбэгтэй байлаа. Харамсалтай нь цагаан зээр гэдэг энэ амьтны тоо толгой сүүлийн жилүүдэд эрс цөөрч, Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн нутгийг дамжин цөөн тоогоор нүүдэллэн амьдрах болжээ. Зээр агнаж бууз хуурууш хийдэг бүлэглэлүүдээс гадна, арьс, толгой,  шийрийг  нь урд хөрш рүү зөөдөг хүмүүс ч цөөнгүй байдаг байна. Хууль бусаар зээр агнавал 1.3 сая төгрөгөөр торгуулдаг шийтгэлтэй ч үүнийг тоох хүн алга гэнэ. Хууль, журмын дагуу хянаж, хариуцлага тооцдог байгууллага ч ховор боллоо гэх гомдол тасрахгүй байна. Зээрийн сүрэг рүү ийнхүү довтлогчдын дийлэнх нь цэргийн ангийн офицер, ахлагч нар гэж нутгийн иргэд хэлдэг ч шалгадаггүй аж. Тэд АК маркын байлдааны автомат буу болон “Сайга”-гаар зэвсэглэн шөнөдөө 200-300 зээр алаад машиндаа ачин алга болцгоодог юм байна. Байгаль орчны байцаагч нар нь ч тоохоо больжээ. Иймээс цагдаагийн байгууллагаас ойрын үед орон нутгийн байгууллагуудтай хамтарсан шалгалт хийхээр болжээ.

Б.Баяр 

Эх сурвалж: Tumen.mn

Сонгуулийн өмнөх ба дараах Монголын эдийн засаг
Сонгуулийн өмнөх ба дараах Монголын эдийн засаг
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.