“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захирлаар УИХ-ын гишүүн асан, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаярыг томилох гэж байна гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан.
Энэ талаар МАН-ын бүлэг дээр яригдсан эсэх талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Эрдэнэт үйлдвэрийн удирдлагатай холбоотой ямар нэгэн халаа сэлгээ, томилгооны асуудал одоогоор яригдаагүй.
Харин Ж.Энхбаяр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлыг шалгах ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байгаа. Янз бүрийн мэдээлэл цацагдах болсон учир уг ажлын хэсгийн гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр гаргасан" гэв.