“Хариуцлагатай уул уурхай“ хөтөлбөрийн үр дүнгийн форумд оролцов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 27 секунд
“Хариуцлагатай уул уурхай“ хөтөлбөрийн үр дүнгийн форумд оролцов

“Хариуцлагатай уул уурхай“ хөтөлбөрийн үр дүнгийн форумд оролцов

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацаас Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Австрали улсын элчин сайдын яамтай хамтран “Хариуцлагатай уул уурхай” хөтөлбөрийн үр дүн” форумыг зохион байгууллаа.

Форумд Харицлагатай уул уурхай хөтөлбөрт нэгдсэн 16 байгууллагын төлөөллөөс гадна төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож хөтөлбөрийн зорилго, хүрэх үр дүнгийн талаар хэлэлцсэн юм.

Тус форумд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Стандарт үнэлгээний албаны дарга Х.Энхтуяа оролцож “Сайн дурын кодексийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлууд, давуу талууд” сэдвээр илтгэл тавьлаа. Илтгэлд дурьдсанаар, “Эрдэнэс Тавантолгой” ХК Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодексийг хэрэгжүүлэхээр 2020 оноос эхлэн таван бүлэг, 248 шалгуурыг өөрийн компанийн зүгээс тогтоож, үнэлгээ хийн хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна. Мөн Компанийн засаглалыг сайжруулах, нэгдсэн менежментийн тогтолцоог нэвтрүүлж өөрчлөлт сайжруулалт хийх, хүний эрх, тэр дундаа хөдөлмөрлөх харилцаатай холбоотой эрхийг хэрэгжүүлэх, байгаль орчинд ээлтэй байх, олон нийтэд ил тод байх гэх мэт үндсэн чиглэлүүдэд шат дараатай арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байна.

Г.Чинзориг даргаа, оператор компаниудад аудит оруулж ажил албаа хийсэн шиг хийгээч
Г.Чинзориг даргаа, оператор компаниудад аудит оруулж ажил албаа хийсэн шиг хийгээч
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.