УИХ-ын сонгуулийн 59-р тойрогт БИЕ ДААН нэр дэвшигч Б.МӨНХСОЁЛ сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор хаалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 34 секунд
УИХ-ын сонгуулийн 59-р тойрогт БИЕ ДААН нэр дэвшигч Б.МӨНХСОЁЛ сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор хаалаа

УИХ-ын сонгуулийн 59-р тойрогт БИЕ ДААН нэр дэвшигч Б.МӨНХСОЁЛ сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор хаалаа

Улс төрийн нөхцөл байдал чангад тооцогддог Сүхбаатар дүүргийн 1-6-р хороо, хөгжлийн зүтгүүр болсон уурхайчин залуусын хот Багануур дүүргийн 2, 4-р хороог хамарсан УИХ-ын сонгуулийн 59-р тойрогийн 8 нэр дэвшигчээс цорын ганц БИЕ ДААН нэр дэвшигч бол Баатаржавын Мөнхсоёл юм.

Хэдийгээр сурталчилгааны хугацаа богино ч гэлээ идэр залуу 40 насыг хүртлээ  иргэний нийгмийн байгууллагад олон жил ажилласан, эдийн засгийн асуудал, судалгаа, төсвийн бодлогоор мэргэшсэн, олон улсын нэр хүнд бүхий их дээд сургуульд мэргэжил эзэмшсэн, эх орныхоо нэрийг олон улсад гаргаж явсан, өндөр боловсролтой энэ эмэгтэй биеэ засаад, гэрээ засахын ухаанаар хандаж Хяналттай төсөв, Хариуцлагатай улс төр, Соёлтой нийгмийн цогцлоохоор улс төрийн нөхцөл байдал “чанга”-д тооцогддог энэ тойрогт иргэний зориг гарган бие даан нэр дэвшжээ.

Тэрээр өнөөдөр Сонгуулийн сурталчилгааны албан ёсны хаалтын ажиллагаагаа 19:00 цагт Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн талбайд иргэд сонгогчдын хамт хийлээ. Хаалтын үйл ажиллагаанд эдийн засагч, “Де Факто” нэвтрүүлгийн хөтлөгч Д.Жаргалсайхан, МУ-ын зөвлөх инженер Г.Мандах, клиникийн профессор П.Нямдорж, “Lady” төвийн захирал Р.Лхагвадулам нарын хүндтэй зочид хүрэлцэн ирж, БИЕ ДААН нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийлэн оролцлоо.

Нэр дэвшигч Мөнхсоёл сурталчилгааны хугацаанд иргэд сонгогчидтойгоо самбар хулдаасан хэвлэлийн тооны олноор нүүр тулахаас илүүтэй өөрийн биеэр уулзах амьд харилцааг эрхэмлэж, өндөр ёс зүй, зарчимч байдлаар “Шударга” өрсөлдөхийг уриалан ажилласан байна. Энэ жилийн сонгуульд 70-аад бие даагч нэр дэвшиж байгаа бөгөөд энэ дунд чадварлаг, мэргэжилтэй, Монголоо гэсэн сэтгэлтэй олон залуус байгаа. Тиймээс шинэ үе, шинэ үзэл санаа, шинэ мэдлэгтэй, БИЕ ДААН нэр дэвшигчдийг дэмжиж, ирээдүйгээ төлөөлөх төлөөллөө зөв сонгохыг бие даагч Мөнхсоёл иргэд сонгогчиддоо уриаллаа.

Эрхэм сонгогчдын дүгнэлт зөв байж, ирээдүйг сонгох сонголт мэргэн байг.

 


 

 

 

 

 

УИХ-ын сонгуулийн 59-р тойрогт БИЕ ДААН нэр дэвшигч Баатаржавын МӨНХСОЁЛ-ын сонгуулийн штаб

 
Согтууралтай, “Битүү морьтой”, хүлээлттэй хурал буюу урьдынх шиг данхайсан танхимыг бүрдүүлэгчид
Согтууралтай, “Битүү морьтой”, хүлээлттэй хурал буюу урьдынх шиг данхайсан танхимыг бүрдүүлэгчид
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.