З.Энхболд: Оймс шидээд л төрийн өмчит компанийн захирал, МАН захирал ажилд авч байгаа шалгуур нь инээдтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 7 секунд
З.Энхболд: Оймс шидээд л төрийн өмчит компанийн захирал, МАН захирал ажилд авч байгаа шалгуур нь инээдтэй

З.Энхболд: Оймс шидээд л төрийн өмчит компанийн захирал, МАН захирал ажилд авч байгаа шалгуур нь инээдтэй

Засгийн газраас Хөтөлийн “Цемент шохой” үйлдвэрийн хувьчлалийг хүчингүй болгож, төрийн мэдэлд авах шийдвэрийг энэ сарын 23-ны өдрийн хуралдаанаараа гаргасан. Үүнтэй холбоотойгоор тус компанийн захирлыг түр орлон гүйцэтгэгцээр Л.Наранбаатарыг томилоод байгаа билээ.

Түүнийг ийнхүү төрийн өмчит компанийн захирлаар томилсонд олон нийт төдийлөн саашаалтай хүлээж аваагүй, шүүмжилж байна.

Ялангуяа, Зандаахүүгийн Энхболдод энэхүү томилгоо таалагдсангүй. Учир нь, Л.Наранбаатар нь 2016 онд УИХ-ын дарга байсан З.Энхболд Монголын эдийн засгийн чуулганыг хааж үг хэлэх үеэр түүн рүү оймс шидэж байсан юм. Ийнхүү Л.Наранбаатар АН-аас гарч МАН-д орж байв.

Энэ тухайд З.Энхболд твиттер хуудастааОймс шидээд л төрийн өмчит компанийн захирал. Дахиад өөр горилогчид байгаа бол оймс шидүүлнэ шүү. Хэдэн залуугийн амьдрал сайжраг, МАН захирал ажилд авч байгаа шалгуур нь инээдтэй” гэжээ.

“Саусгоби ресурсез”-ийн хувьцааг Хятадын компани авч, Ж.Капла нар өршөөгдсөн нь олны гайхлыг төрүүлэв
“Саусгоби ресурсез”-ийн хувьцааг Хятадын компани авч, Ж.Капла нар өршөөгдсөн нь олны гайхлыг төрүүлэв
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.