“Саусгоби ресурсез”-ийн хувьцааг Хятадын компани авч, Ж.Капла нар өршөөгдсөн нь олны гайхлыг төрүүлэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 12 секунд
“Саусгоби ресурсез”-ийн хувьцааг Хятадын компани авч, Ж.Капла нар өршөөгдсөн нь олны гайхлыг төрүүлэв

“Саусгоби ресурсез”-ийн хувьцааг Хятадын компани авч, Ж.Капла нар өршөөгдсөн нь олны гайхлыг төрүүлэв

 

Монголын баялгаар гадаадынхан хүүдэгнэж, бид харин санхүүгийн хямралтай нүүр тулаад байна. “Рио Тинто”-гийн хамтрагч “Туркойз Хилл Ресурсез”-ын охин компани гэгддэг Канадад төвтэй “Саусгоби ресурсез”-ийн 22 хувийг Хятадын “ sunrise investment” компани 13.5 сая ам.доллараар худалдан авахаар тохиролцжээ.  Ер нь энэ тухай жил гаруйн өмнөөс яригдаж байлаа. Хуучнаар “Айвенхоу майнз” буюу одоогийн “Туркойз Хилл Ресурсез” компани манай Өмнөговь аймгийн нутгаас ч том хэмжээний газар нутагт Монголын лицензүүдийг эзэмшин ноёрхох болсоор удаж байгаа.  Тус компани нийт 48.7 сая хувьцаагаа ойрын үед зарах юм байна. Өөрөөр хэлбэл, манай баялгийг гадаадын томоохон хөрөнгийн биржүүд дээр үнэ хүргэж  ийнхүү наймаа хийсээр  байгаа юм. “Саусгоби ресурсез”-ийн салбар компани нь сүүлийн жилүүдэд  Монголын татварын байгууллагаас  35 тэрбум төгрөг  бултуулсан хэргээр шуугиан тарьсан “Саусгоби сэндс” компани юм. Зарим эх сурвалжууд “Саусгоби сэндс”-ийг урьд нь 200 орчим тэрбум төгрөгийн татвар төлөөгүй гэдэг. Гэвч Ж.Капла нарынх нь шүүгдсэн анхан шатны шүүх хурлаас зөвхөн 35 тэрбум төгрөг л төлөгдөхөөр болж буй. Харин энэ хэрэгт холбогдож ял соссон Ж.Капла нарын гурван ажилтанг нь Ерөнийлөгч Ц.Элбэгдорж  өчигдөр  ялаас чөлөөлж, өршөөл үзүүлэхээр болжээ. Хувьцаагаа хятадуудад зарсан, хууль  зөрчсөн этгээдүүдийг  өршөөлд хамруулсан зэрэг эдгээр үйл явлууд нь өдгөө олон нийтийн  гайхлыг  төрүүлж байна. Зарим нь “Монголын эрх баригчид гадаадын эдийн засгийн алуурчдад үйлчилж эхэллээ” гэж буй аж.   “Айвенхоу майнз” буюу  “Туркойз Хилл Ресурсез” нь манай баялгаар  тоглоод  дуусч байгаа нь үнэний хувьтай болов уу.

Б.Отгон

Эх сурвалж: Tumen.mn

 

 

Монгол Улс нэг ч долларын өргүй гэв үү?
Монгол Улс нэг ч долларын өргүй гэв үү?
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.