Монгол Улс нэг ч долларын өргүй гэв үү?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 20 секунд
Монгол Улс нэг ч долларын өргүй гэв үү?

Монгол Улс нэг ч долларын өргүй гэв үү?

 

debt_consolidation_fees

Монгол Улсын өрийн асуудал анхаарал түвшинд очсон гэдгийг эдийн засагчид хэлдэг. Тэгвэл АН-ын даргын хэлж буйгаар бол Монгол Улс өргүй гэнэ. Тэрбээр Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөлтэй уулзахдаа өрийн асуудлаар том дуугарлаа.Үнэн бодит байдал дээр иргэд ямар ч өргүй, хэзээ ч өр төлөхгүй гэж тэр хэлэв.Түүний хэлсэн үгнээс хүргэхэд Монгол Улс нэг ч төгрөгийн, нэг ч долларын “ӨРГҮЙ” гэлээ. Гэтэл жинхэнэ эдийн засагчид бол өөрийг хэлж байгаа. Өнгөрсөн жилүүдэд өчнөөн өр тавьсан бөгөөд сонгууль угтаж, хувьцааны мөнгө тараах нэрийдлээр дахиад л ирээдүйдээ өр тавьж байгааг нь хэлцгээж буй. Тухайлбал, эдийн засагч Д.Жаргалсайхан хувьцаатай холбоотой мөнгөний талаар хэлэхдээ  “Миний ойлгосноор Сангийн яамандаа 400 гаруй тэрбум төгрөгийн өрийн бичиг гаргах эрхийг нь өгөөд, энэ шийдвэрийн дагуу Монголбанктай ярилцаж тохироод арилжааны банкуудаар дамжуулан мөнгийг нь тараах шийдвэр гарсан юм байна. Өөрөөр хэлбэл байхгүй мөнгийг ирээдүйгээсээ өр тавьж босгоод хүмүүст мөнгө тарааж байна. Энэ асуудлаар Монголбанкны Дэд ерөнхийлөгч нь яриад байгааг би гайхсан. Уг нь Монголбанкны ерөнхийлөгч нь энэ асуудлыг ярих хэрэгтэй л дээ. Монголбанк Засгийн газраас хараат бус байх ёстой. Монголбанк ингээд Засгийн газрын тушаалаар яваад байж болох юм уу? Ийм институци, засаглалын асуудлууд гарч ирээд байна шүү дээ!” гэхчлэн хэлж байгаа юм. Тэгэхээр эдийн засагчийн хэлсэн дээр нэмээд хэлэхэд үнэндээ бол өнөөдөр Монгол Улсад Ардчилсан намын л Засгийн газар байгаагаас бус Монгол Улсын Засгийн газар гэж үгүй учир, бүхий л шийдвэр тэдний тааллаар гарч байгаагийн балаг үргэлжилж байгаа гэхэд хэтрүүлсэн болохгүй л болов уу.

Эх сурвалж: Б.Тамир,  Шуурхай.мн

Эмэгтэй хүнд хамгийн их халтай 10 улс
Эмэгтэй хүнд хамгийн их халтай 10 улс
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.