Ё.Баатарбилэгийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, хахууль авсан гэж үзэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 22 секунд
Ё.Баатарбилэгийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, хахууль авсан гэж үзэв

Ё.Баатарбилэгийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, хахууль авсан гэж үзэв

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд "Хөгжлийн банк"-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 47 өдрийн турш үргэлжилж, өнөөдөр шүүхээс гэм буруугийн дүгнэлтээ гаргалаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг “Улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүй хөрөнгөжих, улс төрд нөлөө бүхий этгээд хахууль авах” гэсэн гэмт хэрэгт тус тус холбогдуулан гэм буруутайд тооцсон байна.

Мөн "Бэрэн групп" ХХК-ийн захирал, үүсгэн байгуулагч Б.Мөнхтөр нь гэмт хэргийн улмаас бий болсон орлого буюу нийт 83.5 тэрбум төгрөг нь гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж авч, компанийнхаа татвар, НДШ, хувийн хэрэгцээнд зарцуулан ашиглаж, мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн бол Нямжавын Батбаяр нь Эдийн засаг, Хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хөгжлийн Банкны ТУЗ-ын дарга н.Шинэбаатар, Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхтөр нартай бүлэглэж Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд Говийн зам ХХК, Энержи Ресурс ХХК-иудаас барьсан замыг нь өндөр үнээр худалдан авч Хөгжлийн Банканд их хэмжээний хохирол учруулсан 36 тэрбум гаруй төгрөгийг эдийн засгийн давуу байдлыг бий болгосон,

Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хөгжлийн Банкны ТУЗ-ын дарга н.Шинэбаатар, Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхтөр үгсэн хуйвалдаагүй ч үйлдлээрээ нэгдэж Бэрэн групп ХХК-д эдийн засгийн давуу байдал олгож Хөгжлийн Банканд 44 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан,

Монрөүд ХХК-ийн Халзанбүргэдэй-Солонготын давааны 100 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг гүйцэтгүүлэхэд давуу байдал олгож, тус компанийн заасан үнийн дүнг буюу есөн тэрбум гаруй төгрөгийн хэргийг улсын төсвөөс гаргаж, их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт гэм буруугүйд тооцсон байна.

Э.Мягмар

"Тагнуулч" Х.Жекейгийн хүү Хөгжлийн банканд "эрхэлж" байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.