"Тагнуулч" Х.Жекейгийн хүү Хөгжлийн банканд "эрхэлж" байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 56 секунд
“Тагнуулч“ Х.Жекейгийн хүү Хөгжлийн банканд “эрхэлж“ байна

“Тагнуулч“ Х.Жекейгийн хүү Хөгжлийн банканд “эрхэлж“ байна

УИХ-ын гишүүн асан, Бригадын генералХ.Жекей нь авлига, албан тушаалын хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаад мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан гэх мэдээлэл байдаг. Эх сурвалж "Х.Жекей нь Хил хамгалах ерөнхий газрын дэд дарга байхдаа хуурамч бичиг баримт бүрдүүлж, албан тушаалын байдлаа хэтрүүлэн ашиглаж онц их хэмжээний хөрөнгө мөнгө завшсан байж болзошгүй. Мөн УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа Хил хамгаалах байгууллагад өөрийн танил талаа хууль бусаар оруулсан. Цэргийн тэтгэвэр тогтоолгох болсон зарим хүнд хууль бусаар цол олгосон гэх үйлдлүүд шалгагдаж байгаа” хэмээн мэдээлж байв.

 

Гэвч Х.Жекей мөрдөн байцаалтын явцад хүнд өвчтэй, эмчлүүлэх шаардлагатай гэж Монгол Улсын хилээр 2013 оны 6 дугаар сард нэвтрээд түүнээс хойш сураг тасраад байгаа аж. Тэгвэл саяхнаас Х.Жекейг Казахстан улсын хилийн тагнуулын албанд өндөр албан тушаал эрхэлж байгаа тухай мэдээлэл цацагдах болсон юм. Мөн Монгол Улсын харьяатаас татгалзсан хүсэлтээ гаргасан тухай ч мэдээлэл байна. Гэвч энэ мэдээлэлд хуулийнхан тодорхой байр сууриа илэрхийлээгүй байна.

Гэхдээ мөрдөн байцаалтын явцад улсын хилээр гараад буцаж ирээгүйг харахаар бас ч үгүй нэг "но” байгаад байна.

УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдож байсан эрхэм гишүүн гадны улсын тагнуулын байгууллагад ажиллаж байгаа нь үнэн бол энэ үнэхээр ноцтой асуудал юм. Тэр тусмаа Монгол Улсын хил хамгаалах байгууллагыг удирдаж байсан хүн Казахстаны хилийн тагнуулын байгууллагад ажиллана гэдэг яавч байж болшгүй зөрчил. Хэрвээ Х.Жекей гадны тагнуулаар ажиллаж байгаа нь үнэн бол Монгол Улсын хилийн аюулгүй байдлаас гадна эдийн засагт хүртэл сөргөөр нөлөөлөх нь.

Учир нь, Х.Жекей гишүүний хүү Монгол Улсын Хөгжлийн банкинд ажилладаг гэдгийг эх сурвалж хэллээ. Өөрөөр хэлбэл "тагнуулч”-ийн хүү Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн асуудлыг тодорхойлоод явж байна. Түүгээр ч зогсохгүй татвар төлөгчдийн мөнгөөр элдэв зураг үнэ хаялцуулан худалдан авч, зугаацаж яваа сурагтай. 

 

 

 

 

Аав нь хуулийн байгууллагад шалгагдаж байгаад зугтсан. Түүгээр ч зогсохгүй гадны тагнуулын байгууллагад ажиллаж байхад хүү нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн бодлогыг тодорхойлж, татвар төлөгчдийн мөнгөөр дуудлага худалдаанд оролцоод явж байна. Энэ үнэхээр ариун явдал уу.

Амар

Эх сурвалж: Үндэстэн.мн

 

Улс төрийн намуудаас МАН анх удаа нэр дэвшигчидтэйгээ хариуцлагын гэрээ байгууллаа
Улс төрийн намуудаас МАН анх удаа нэр дэвшигчидтэйгээ хариуцлагын гэрээ байгууллаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.