Эрх баригчид өөрсдийнхөө “Царцааны нүүдэл”-ийг МАН-д наах гэж оролдож байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 22 секунд
Эрх баригчид өөрсдийнхөө “Царцааны нүүдэл”-ийг МАН-д наах гэж оролдож байна

Эрх баригчид өөрсдийнхөө “Царцааны нүүдэл”-ийг МАН-д наах гэж оролдож байна

Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр УИХ-ын гишүүн Су.Батболд хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаярын өчигдөр хийсэн мэдээлэлтэй холбогдуулан бодит мэдээлэл өглөө. Мөн УИХ-ын сонгуульд оролцож буй нам эвсэл, нэр дэвшигчдийг өрсөлдөгчийнхөө эсрэг бохир арга хэрэглэхгүй байх, шударга үнэнээр, мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлдөхийг уриалсан юм.

УИХ-ын гишүүн Су.Батболд “Монгол Ардын Намын сонгуулийн төв штабаас Сонгуулийн санал авах байрны үйл ажиллагаатай танилцаж, сонгогчдын нэрсийн жагсаалт, шилжилт хөдөлгөөний талаар нэлээдгүй зөрчил гарсныг илрүүллээ. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн I хороон дээр нэг хашаанд 1970-1980-аад оны 15 залууг бүртгэсэн байна. II хэсгийн хорооны 55 тоотод хорооны Засаг дарга Сарантуяагийн хаяг байгаа боловч өөрөө оршин суудаггүй. Харин таван хүн нэмж бүртгэсэн байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болж байна. Сонгуулийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д “Сонгогч өөрийн байнга оршин суугаа газрын харьяа хэсэгт санал өгнө” гэж заасан байгаа. Эрх баригч намынхан өөрсдийн хийсэн бохир ажлыг манай намын нэр дэвшигчдэд наах гэж оролдож байгаад туйлын харамсаж байна. 2016 оны зургадугаар сарын 19-ний 18.00 цагийн байдлаар улсын хэмжээд 18.063 сонгогч шилжилт хөдөлгөөн хийсэн гэсэн мэдээлэл байна. Улс орны хувь заяа хүндхэн байдалтай байгаа өнөө цагт монгол хүн бүр зөв сонголт хийхийг хүсч байгаа. Энэ ч утгаараа саналаа өгөх зорилготой шилжилт хөдөлгөөн хийгдэж байгаа нь тодорхой. Тийм байтал орон даяар өрнөж буй шилжилт хөдөлгөөнийг Монгол Ардын Намд нааж харлуулах гэсэн явуургүй мэдээллийг АН-ын генсек Л.Эрхэмбаяр хийлээ. Тэрбээр мөн манай намыг шударгаар, хийсэн бүтээснээрээ өрсөлдье гэж уриалсан байна. Тэгвэл миний зүгээс, манай намын зүгээс АН болон УИХ-д өрсөлдөж байгаа бусад нам, эсвлүүдээ шударгаар, мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлдье гэж дахин уриалж байна” гэсэн юм. Мөн иргэдийн шилжилт хөдөлгөөний талаар зөрчил гаргахгүй байхыг СЕХ, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт албан тоот хүргүүлж хууль хэрэгжүүлэхийг сануулснаа дуулгалаа. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Япон улс руу 100.000 дадлагажигч гаргана гэсэн мэдээлэл явж байна.  Энэ бол Сонгуулийн хуульд заасан хэн нэгэнд амлалт өгч болохгүй гэсэн заалтыг зөрчиж байгааг Су.Батболд гишүүн хэллээ. Тэрбээр Япон Монголын бүлгийн даргаар 10 гаруй жил ажилласан. Японы хууль тогтоомжоор дадлагажигч хүлээж авах асуудлыг нарийн зохицуулсан байдаг гэсэн юм. Хоёр орны харилцаанд сэв суулгах амлалтаа Засгийн газар болих хэрэгтэй.

С.Дөлгөөн

Г.Дамдинням: Замаа дуусгачихаад ПР-аа хийнэ үү
Г.Дамдинням: Замаа дуусгачихаад ПР-аа хийнэ үү
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.