“Шинэ үе” продакшны захирал Б.Ариунболд Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарыг хамтлагтаа буцааж авахад бэлэн гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 31 секунд
“Шинэ үе” продакшны захирал Б.Ариунболд Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарыг хамтлагтаа буцааж авахад бэлэн гэв

“Шинэ үе” продакшны захирал Б.Ариунболд Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарыг хамтлагтаа буцааж авахад бэлэн гэв

aldarmaa oyuntuulСүүлийн жилүүдэд “Шинэ үе” продакшныхан хэцүү цаг үеийг даван туулж байгаа. Өнгөрсөн жил тус хамтлагийн хоёр залуу жүжигчид болох Ц.Алдармаа, Д.Оюунтуул нар хоорондоо маргалдаж нэгнийгээ хүнд гэмтээсэн билээ. Энэ хэрэг явдал шүүх цагдаад тулж нэг нь эмнэлэг бараадаж нөгөөх нь шоронгийн хаалга татсан. Олон түмэнд эл хэрэг мартагдаагүй байтал тус хамтлагийн хамгийн чадварлаг залуу жүжигчин Т.Билгүүн ослоор нас барсан харамсалтай хэрэг гарсан. “Шинэ үе”-ийнхэнд юу тохиолдоод байна вэ гэмээр харамсалтай хэрэг явдлууд ар араасаа гарсан нь энэ хүнд үеийг захирал Б.Ариунболд сэтгэлийн хатаар даван туулсан нь мэдээж.

Чадварлаг, олны хайр хүндэтгэлийн хүлээсэн залуу жүжигчнээ алдсан Б.Ариунболд Билгүүнийхээ араас харамсаад ч ханахгүй юм хэмээн гашуудаж ярьж байсан удаатай. Тэгвэл энэ удаад Бооёоо хоёр залуу уран бүтээлчид болох Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарыг ч  алдахыг хүсэхгүй байгаа тухайгаа ярьжээ. Тэрээр “Яалт ч үгүй л нэг тогооноос хоол идэж явсан хоёр уран бүтээлч дүү минь. Тэр хоёр хэн хэн нь гэмшдэгээ гэмшээд бүх зүйл болоод өнгөрсөн. Миний бие нэгэнт болоод өнгөрсөн тэр хоёрын асуудлыг сэргээж, сэдрээж, үйл тамыг нь үзэх гэж байгаа юм шиг дахин дахин ярихыг хүсэхгүй байна. Нэг нь эмчилгээндээ яваад, нөгөөдөх нь хариуцлагаа хүлээгээд байж байгаа. Хоорондоо сайн ойлголцсон. Амьдралын зам гэдэг урт шүү дээ. Залуу хүнд алдах онох зүйл бишгүй л тохиолдоно. Тэр хоёрыг олон сайхан ирээдүй, он жилүүд хүлээж байгаа. Бүхнийг дахиад шинээр эхлээд зүтгэхэд залуу хүмүүст цаг хугацаа байна. Цаашид урлагтаа зүтгэх үү, өөр салбарт хүч сорих уу гэдэг тэдний өөрсдийн асуудал. Хэрвээ урлагт хайртай гээд бидэн дээрээ хүрээд ирвэл цаашаа гэхгүй. Шинэ бүтээлдээ дүр хуваарилаад урьдынхаараа ажилдаа орно” хэмээжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн

Ус алдсан гэдгийг мэдэлгүй, “зарсан гэж эндүүрэв үү”
Ус алдсан гэдгийг мэдэлгүй, “зарсан гэж эндүүрэв үү”
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.