Ус алдсан гэдгийг мэдэлгүй, “зарсан гэж эндүүрэв үү”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 33 секунд
Ус алдсан гэдгийг мэдэлгүй, “зарсан гэж эндүүрэв үү”

Ус алдсан гэдгийг мэдэлгүй, “зарсан гэж эндүүрэв үү”

 

tserenbairЦахим ертөнцөд шуугиан дэгдээсэн нэгэн мэдээлэл цацагдсан юм. Тодруулбал, Энэ оны наймдугаар сард БЗД-ийн наймдугаар хороонд баригдсан 63 айлын орон сууцыг цэргийн албан хаагчдад бэлэглэсэн. Ингэхдээ  “Алдар” спорт хорооны тамирчин, Дэлхийн аварга, Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд нарын тамирчдыг Батлан хамгаалах яамнаас  хоёр өрөө байрыг өгсөн юм.

Энэхүү шагналын байрыг Батлан хамгаалах яамны харьяа Жанжин штабын барилгын албаны н.Содномдорж, н.Энхцэцэг нар тамирчдыг ДАШТ-д явсан хойгуур нь 32 сая төгрөгөөр зарсан тухай яриа чих дэлсэв.

Энэ тухай С.Цэрэнчимэдийн ээж н.Лхагвадулам “Наймдугаар сард охин маань хоёр өрөө байраар шагнуулсан юм. Удаа ч үгүй охин луу минь нэг эмэгтэй байнга залгаж, “Байрны түлхүүр авчирч өг” гэж дарамтлах болсон. Төр засгаас шагнуулсан байр тул бид ч учир шалтгааныг нь  мэдэхгүйгээр өгөхгүй байх талаар ярилцаж байсан.   Гэтэл охин минь АНУ-руу ДАШТ-д явсны дараа өнөө эмэгтэй бидэн лүү залгаж, байнга дарамтлах болсон. Охинд минь “муу юм болно” гэж дарамталж байсан тул  бидэнд маш их айдас төрж байлаа. Охин маань ч АНУ-аас ярьж, “Түлхүүрийг нь хүргээд өгчих” гэж уйлаад гуйсан. Бид айсандаа хүргээд л өгсөн. Энхцэцэг гэдэг эмэгтэй шүүрч аваад явсан. Ямар учир шалтгаантайгаа ч тайлбарлаагүй. Түлхүүрээ авчихсан болохоор тэр байрыг зарсан эсэх асуудлыг бол бид мэдэхгүй. Охинд минь л муу юм болох вий гэхээс маш их айсан” гэсэн юм.

Тэгвэл уг асуудлын талаар Батлан Хамгаалах Яамны барилга захиалагчийн хяналтын инженер Б.Содномдорж “Энэ байрыг зарах ямар ч үндэслэл байхгүй. Учир нь уг орон сууцыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж байгаа шиг зарж үрсэн явдал байхгүй. н.Энхцэцэг гээд байгаа хүн нь тухайн орон сууцны барилга угсралтын компанийн инженер. Тэр эмэгтэй хэн нэгнээс түлхүүр хүчээр авах ямар ч үндэслэл байхгүй. Яагаад энэ асуудал үүсэн бэ? гэхээр миний бодлоор тухайн үед байр гардуулж өгсний дараа С.Цэрэнчимэдийн байрны түлхүүр солигдсон. Уг асуудлыг маргааш нь шийдвэрлэж, С.Цэрэнчимэдийн ээжид хүлээлгэн өгсөн. Ямар нэг асуудал гараагүй″ хэмээн өөрийн байр сууриа илэрхийлэв.

Мөн Дэлхийн аваргад явсан хойгуур нь байрнаас нь ус алдсан. Тиймээс гэр бүлийнхэн рүү нь ярьж түлхүүрийг нь аваад зассан. Манай яам байраа өгсөн. Тэгээд ч шагналын байр зарах ямар ч боломжгүй гэлээ.

Ямартай ч С.Цэрэнчимэдийн байрыг зараагүй бөгөөд ус алдаад засах гэж түлхүүрийг нь авсныг зарсан гэж эндүүрэв үү гэсэн асуулт урган гарч ирж байна. Энэ талаар тамирчин маань тайлбар хийх биз ээ.

Эх сурвалж: DORGIO.MN Х.Даваадэмбэрэл

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 30 гаруй мянга нь хүүхдүүд
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 30 гаруй мянга нь хүүхдүүд
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.