Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 30 гаруй мянга нь хүүхдүүд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 1 секунд
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 30 гаруй мянга нь хүүхдүүд

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 30 гаруй мянга нь хүүхдүүд

Өнөөдөр Монголд 108 мянган иргэн хөгжлийн бэрхшээлтэй байгаа гэсэн судалгаа гарчээ. Тэдгээрийн 30 гаруй мянга нь хүүхэд юм байна. Харамсалтай нь тэдний эрх зөрчигдсөөр байгаа аж. Эдгээр хүүхдүүдийг асран хамгаалж буй айл өрхүүдийн нэлээд нь мөн ядуусын эгнээнд багтаж байна. Гол хэрэглээ талх, махны үнэ өссөн тул хүндхэн амьдарч буй ажээ. Тэтгэмж хэтэрхий бага, түлээ нүүрсний мөнгө олддоггүй гэнэ. Хөгжлийн бэрхшээлтэй нийт иргэдийн 50 орчим хувь нь хөдөлмөрлөх боломжтой ч ажлын байргүйн зовлонд нэрвэгдэх болжээ. Сар бүрийн тэтгэмжийн 115 мянган төгрөг хаанаа ч хүрэлцдэггүй. Иймээс тэдгээр иргэдийн эрх ашгийг хамгаалдаг иргэний байгууллагууд төрийн хууль тогтоомж, бодлогод өөрчлөлт оруулахгүй бол болохгүй гэж байна.

Б.Баяр  

tumen.mn

“Чингис хааны заллага” наадам болно
“Чингис хааны заллага” наадам болно
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.