Х.Баттулгад яллагдагчаар татах тогтоолыг танилцуулсан ч гарын үсэг зуралгүй гадаад руу явжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 2 секунд
Х.Баттулгад яллагдагчаар татах тогтоолыг танилцуулсан ч гарын үсэг зуралгүй гадаад руу явжээ

Х.Баттулгад яллагдагчаар татах тогтоолыг танилцуулсан ч гарын үсэг зуралгүй гадаад руу явжээ

АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсгээс нүүрсний хулгайтай холбоотой байж болзошгүй 17 хүний нэрийг зарласан. Тэдний нэгээр Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг нэрлэсэн. Улмаар Х.Баттулгыг энэ сарын 15-нд АТГ дээр дуудаж мэдүүлэг авсан байдаг. Мэдүүлэг авах ажиллагаа гурван цаг орчим үргэлжилжээ. Төгсгөлд нь мөрдөгчид түүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг танилцуулжээ. Харин Х.Баттулга “...Одоо бүгдийг нарийн санахгүй байна. Удахгүй тодруулчихаад эргэж хэлнэ” гээд тогтоолд гарын үсэг зураагүй байна. Тэгвэл тэрбээр өчигдөр гадаад руу нисчээ. Мөрдөх байгууллагын тухайд Х.Баттулгыг яллагдагчаар татаагүй учраас хилээр нэвтрэх эрхийг нь хориглоогүй байжээ. Зарим эх сурвалжийн мэдээллээр түүнийг БНСУ-д эмчлүүлэхээр явахаа хууль хяналтынханд мэдэгдсэн гэж байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Дэн буудал, машин угаалгын газраар дүүрсэн гандангийн дэнж
Дэн буудал, машин угаалгын газраар дүүрсэн гандангийн дэнж
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.