С.Бямбацогт: Цемент тасалдаж, хоёр болон дөрөвдүгээр багцын ажил хоцрогдолтой байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 18 секунд
С.Бямбацогт: Цемент тасалдаж, хоёр болон дөрөвдүгээр багцын ажил хоцрогдолтой байна

С.Бямбацогт: Цемент тасалдаж, хоёр болон дөрөвдүгээр багцын ажил хоцрогдолтой байна

Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Дарханы зам дээр ажиллажээ. . Энэ талаараа тэрбээр, "Замын гүйцэтгэгч нар, хяналт тавьж буй зөвлөх компанийнхан гээд ажил хариуцсан бүх хүмүүстэй уулзаж тулгамдсан асуудал юу байгааг газар дээр нь сонслоо.

Нийт найман компани 700 орчим машин техник 1500 шахам хүн хүчтэйгээр ажиллаж байна. Гэхдээ таван багц ажлаас хоёр болон дөрөвдүгээр багцын ажил үнэхээр төвөгтэй, хоцрогдолтой байна.

Гол шалтгаан нь цементийн тасалдал. Учир нь нэг өдөрт 1000 тн цемент шаардлагатай байтал олдож байгаа нь 400-гаас 500 тн л байна.Хөтөлийн цементийн үйлдвэр засварт орчихоогүй байсан бол ийм хүндрэл гарахгүй байх боломж байлаа.

Ямар ч байсан цементийн ханган нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад гол анхаарлаа хандуулж хүч тавих болно

Болж өгвөл энэ жилдээ нэг урсгалын хоёр эгнээний хөдөлгөөнийг нь нээчих юмсан, иргэдээ, тээвэрчдээ шороон замаар явуулахгүй хэмжээнд хүргэчих юмсан гэж чин сэтгэлээсээ хичээж байна" гэлээ.

Ц.Одонтунгалаг шатаж нас барсан залууг гэмт хэрэгтэн гэв
Ц.Одонтунгалаг шатаж нас барсан залууг гэмт хэрэгтэн гэв
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.