Ц.Одонтунгалаг шатаж нас барсан залууг гэмт хэрэгтэн гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 48 секунд
Ц.Одонтунгалаг шатаж нас барсан залууг гэмт хэрэгтэн гэв

Ц.Одонтунгалаг шатаж нас барсан залууг гэмт хэрэгтэн гэв

/2021.02.09/ Сүхбаатарын талбайд төрийн дээд одон, медаль гардуулахтай зэрэгцэн нэгэн иргэн өөр дээрээ бензин асгаж, шатаасан харамсалтай хэрэг гарсан билээ. Чухам яагаад өөрийгөө шатаах болов, хэн байв, юу хийдэг байв гэдгийг цагдаагийн байгууллагаас хянан шалгасаар байна. Эцсийн дүгнэлт гараагүй, олны анхааралд байгаа эл хэргийн талаар НИТХ-ын төлөөлөгч асан Ц.Одонтунгалаг сошиалд өөрийгөө шатааж нас барсан залууг гэмт хэрэгтэн байса нгэж тараажээ. Тэрээр Бумбаяр зааны гэргий бөгөөд 2012 оноос 2018 он хүртэл НИТХ-ын төлөөлөгчийн ажил хийжээ.

Ц.Одонтунгалаг нас барсан залуугийн талаар “Гэмт хэрэгтэн нөхөр байж шатсан хүн. Захиалгатай байх магадлалтай л юм байна. Засгийн газрын л буруу ш дээ. Мөнгө өгөхгүй. .... Тогтоочихлоо би. Надад бас суваг байна аа.” гэж мэдэмхийрэн хээв нэг ярьжээ. Үнэхээр сувагтай юм бол Цагдаагийн байгууллага буруу мэдээлсэн хэрэг үү, эсвэл Ц.Одонтунгалаг гэмт хэрэгтэн гэж үзэж буй залуутай холбоотой байв уу. Бүхэл бүтэн хүний амь нас үрэгдчихээд байхад гэмт хэрэгтэн, “хүн биш” өнгөөр харьцаж буй түүний үйлдэл үнэхээр жигшмээр юм.

Бас болоогүй иргэдээ төлөөлж ажилладаг НИТХ-ын төлөөлөгч байсан бүсгүй хүнээс ийм хэнэггүй үг унана гэж хэн санахав. Иргэдтэйгээ хамгийн ойр ажилладаг улстөрчид нь ийм байхаар хүнд хэцүү цаг үед яаж амьдрах билээ.

 

Буддын шашны болон палеонтологийн музейг шинэ төлөвлөлтөөр барьж байгуулна
Буддын шашны болон палеонтологийн музейг шинэ төлөвлөлтөөр барьж байгуулна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.