Буддын шашны болон палеонтологийн музейг шинэ төлөвлөлтөөр барьж байгуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 48 секунд
Буддын шашны болон палеонтологийн музейг шинэ төлөвлөлтөөр барьж байгуулна

Буддын шашны болон палеонтологийн музейг шинэ төлөвлөлтөөр барьж байгуулна

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас Буддын шашны соёлын музей, Монголын үндэсний палеонтологийн музейн талаар мэдээлэл хийлээ.  Дэлхийн гурван том шашны нэг болох буддын шашиныг 700 сая гаруй хүн дээдлэн шүтэж буй. Монголчуудын хувьд  90 гаруй хувь нь энэ шашныг шүтдэг ажээ.

Нийслэл хотод музейн зориулалттай барилга байгууламж ховор. Хуучнаар В.И.Лениний музейг анх яг энэ зориулалтаар барьсан. Гэвч ашиглалт тааруу байсаар өдий хүрчээ. Уг барилгын төлөвлөлт нь  тэг татах аргачлалыг тусгасан, орон зайн увьд уламжлалт Монгол архитекторуудын ур ухаанаар бүтээгдсэн юм. Тиймээс үүнийг түшиглэн Монголын буддын шашны соёлын музей байгуулахаар төлөвлөөд байгаа аж.

Музейн барилга нь нийтдээ 7750 метр квадрат талбайтай бөгөөд үзмэр, үзэсгэлэнгийн танхимаас гадна түр үзэсгэлэнгийн болон кино-лекцийн танхим, номын сан зэрэг үйлчилгээний олон өрөө тасалгаатай байх юм байна.

Монгол орон палеонтологийн олдвороор баялаг. Өнөөгийн байдлаар дэлхийн хэмжээнд манай улсаас олдсон үлэг гүрвэлийн олдворууд “Т.Батаар”-ын болон ШУА-ийн палеонтологийн төвд 200, Европын үзэсгэлэнд 90, Азийн үзэсгэлэнд 26, Байгалийн түүхийн музейд 150 орчим байгаа ажээ. Иймээс Засгийн газрын шийдвэрээр “Үлэг гүрвэлийн төв музей” байгуулахаар болсон байна. Нийслэл хотоос 58 км зайд, Горхи Тэрэлжийн сав газарт нийтдээ 3.8 га талбайд энэ музейг байгуулахаар болжээ.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Сурвалжлага:Орон нутагт анх удаа малчдад махны урамшуулал олгож эхэллээ
Сурвалжлага:Орон нутагт анх удаа малчдад махны урамшуулал олгож эхэллээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.