Хар хулгана өдөр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 11 секунд
Хар хулгана өдөр

Хар хулгана өдөр

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 30, Бархасвадь гариг. Билгийн тооллын 26, Хонгорцог одтой, хар хулгана өдөр.

Өдрийн наран 8:42 цагт мандан, 17:08 цагт жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн.

Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Дашнямтай өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.

Хууль зөрчиж барьсан барилгыг нурааж болдог л юм байна
Хууль зөрчиж барьсан барилгыг нурааж болдог л юм байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.