Хууль зөрчиж барьсан барилгыг нурааж болдог л юм байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 5 секунд
Хууль зөрчиж барьсан барилгыг нурааж болдог л юм байна

Хууль зөрчиж барьсан барилгыг нурааж болдог л юм байна

Сүүлийн хорь гаруй жилд нийслэлд олон барилга хууль бусаар баригдсан. Тухайлбал, Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт “Тэнгэри  холдинг” компани 10 гаруй жилийн өмнө тухайн үед хотын захирагч Ц.Батбаяр, М.Энхболд нарын захирамжаар тус хорооны нутаг дахь 14, 15 дугаар байрны 10 гаруй айлын цонхыг таглан зочиж буудлын зориулалттай 9 давхар барилга барьсан байлаа. 2011 онд уг барилгын асуудлаар Захиргааны хэргийн шат шатны шүүх хурал болж,   хууль зөрчиж баригдсаныг тогтоон, газрыг нь чөлөөлөх шийдвэр гарсан юм. Газрыг чөлөөлнө гэдэг нь тэрхүү зочиж буудлын барилгыг байхгүй болгоно гэсэн логик утга юм л даа. Гэвч шүүхийн энэ шийдвэр биелэгдэхгүй явсаар өдий хүрчээ. Урьд нь шүүхийн шийдвэрийн дагуу хотын захирагч Г.Мөнхбаярын үед барилгыг нураахдаа “А”, “С” гэсэн хоёр хэсгээс бүрдсэн тэрхүү барилгын “С” хэсэг буюу 14, 15 дугаар байрны голоор оруулж, 70 см хүрэхгүй шахам тулгаж барьсан   2 давхарыг нь нураах захирамж гаргасан байжээ. Шүүхийн шийдвэрт харин “Тэнгэри холдинг”-ийн энэ барилгын газрыг бүхэлд нь чөлөөлөх заалттай байсан байна.  Гэлээ ч айлуудын цонхыг  хамгийн их тагласан “С” блокыг нь одоо нурааж эхэлжээ. Дараа нь уг зочиж буудлын 9 давхарыг нураах эсэх одоогоор тодорхой бус байна. Гэхдээ ямартай ч хууль зөрчиж барьсан барилгын эхний хэсгийг нурааж буй нь хууль бус барилгыг нурааж болдогийг, удаан ч гэсэн шүүхийн шийдвэр хэрэгждэгийг  харуулсан хэрэг болов уу.

Б.Отгон

Эх сурвалж: Tumen.mn

Гурвалжингийн гүүрний баруун талд байрлах зөвшөөрөлгүй автомашины зогсоолыг нүүлгэлээ
Гурвалжингийн гүүрний баруун талд байрлах зөвшөөрөлгүй автомашины зогсоолыг нүүлгэлээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.