Ерөнхий сайдыг огцруулах төсөлд Р.Амаржаргал гишүүн гарын үсэг зуржээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 11 секунд
Ерөнхий сайдыг огцруулах төсөлд Р.Амаржаргал гишүүн гарын үсэг зуржээ

Ерөнхий сайдыг огцруулах төсөлд Р.Амаржаргал гишүүн гарын үсэг зуржээ

УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхлээд байгаа билээ. Учир нь Оюутолгойн далд уурхайн төлөвлөгөөг эхлүүлэх төлөвлөгөөнд Ерөнхий сайд гарын үсэг зурж, гэрээг Дубайд очиж хийхдээ Монгол Улсын эрх ашгийг үл тоосон хэмээн буруутгаж байгаа. Хууль бус үйлдэл хийсэн, өмнөх гэрээнээс дордуулсан гэж үзэж байгаа юм. 

Тиймээс энэ хууль бус үйлдлийнх нь төлөө түүнийг огцруулна гэдгээ чуулганы хуралдааны үеэр мэдэгдсэн. Огцруулах тогтоолын төсөлд одоогоор найман гишүүн гарын үсэг зураад байгаа аж. 

Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, О.Баасанхүү, Л.Цог , Р.Амаржаргал нарын гишүүд гарын үсэг зуржээ. Энэ талаар эрхэм гишүүн Г.Уянга өөрийн фэйсбүүк хуудсандаа “Өнөөдөр Ерөнхий сайдыг огцруулах төсөлд Р.Амаржаргал гишүүн гарын үсэг зурлаа” хэмээн жиргэжээ. 

Ерөнхий сайдыг огцруулах төслийг УИХ-ын 19 гишүүн өргөн барьсан тохиолдолд хүчин төгөлдөр болдог билээ. 

Б.Тогтох 


 

Эх сурвалж: www.mminfo.mn

Насанд хүрээгүй охидыг худалдаалсан этгээдүүдэд ял оноолоо
Насанд хүрээгүй охидыг худалдаалсан этгээдүүдэд ял оноолоо
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.