Тэтгэврийн санг мєнгєжvvлэх ёстой гэдэг дээр талууд санал нэгдэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 16 секунд
Тэтгэврийн санг мєнгєжvvлэх ёстой гэдэг дээр талууд санал нэгдэв

Тэтгэврийн санг мєнгєжvvлэх ёстой гэдэг дээр талууд санал нэгдэв

нийтлэсэн Admin

mongol-bank0620Єчигдєр буюу 3 дугаар сарын 9-ний єдєр Монголбанк “Тэт­­гэврийн сангийн тогтол­цооны шинэчлэл ба тэтгэврийн зээл” сэдэвт уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад тэт­­гэврийн зээл олгогч ХААН, Капитал, Тєрийн банк, Ажил олгогч эздийн холбоо, МVЭ, Монголын ахмадын холбоо, Шударга хvv хєдєл­гєєн зэрэг олон талын тєлєєллvvд оролцсон юм. Талууд “тэтгэврийн сангийн тогтолцооны шинэчлэл”-ийн асуудлыг єргєн хvрээнд харж, олон талаас нь ярилцаж, vндэсний хурим­­тлалын тогтол­цоог шинэ шатанд хvргэх, “орлого нь дутдаг-зарлага нь давдаг″ єнєєгийн хоёр хэм­жээст хав­­т­гайгаас “олдог-хурим­­т­­­луулдаг-хєрєнгє оруул­даг″ гурван хэмжээст хавт­гайруу шилжих шийдэл, гарцын талаар зєвлєлдсєн юм. Нєгєє талаар, инф­ляцийн тvвшин зээлийн хvvтэй шууд хамааралтай талаар Монгол­банк болон банкны салбарын эдийн засагчид онцолсон юм. Уулзалтын зорилго нь Тєрєєс мєнгєний бодлогын талаар 2015 онд баримтлах vндсэн чиглэлд тусгагдсан “Эдийн засгийн тогтвортой єсєл­тийн суу­рийг бэх­жvvлэх, дотоодын хурим­тлалыг нэмэгдvvлэх, сан­хvvгийн зах зээлийн хєгжлийг дэмжих зорилгоор нийгмийн даатгал, тэтгэврийн сангийн тогтол­цооны шинэч­лэлийг эрчимжvvлэх, баял­­гийн сангийн эрх зvйн орчныг бvрдvvлэх, хєрєнгє оруулалтын сангуудыг бий болгох, тэдгээрийг vе шаттай хєрєн­­гєжvvлэх” ажлын хэрэгжилтийг эхлvvлэх юм. Улсын хэм­жээнд 340 мянган иргэн тэтгэвэр авдгаас 190 мянга нь тэтгэврийн зээлтэй буюу тэтгэврийн зээлийн хэмжээ 355 тэрбум тєгрєгтэй тэнцэж байгаа юм. Жилийн хvv нь 18 хувь бєгєєд банкуудын хувьд тэтгэврийн зээл авагчдаас шимтгэл хураамж авдаггvй гэдгийг онцолж байлаа. Уулзалтад оролцогчид ”Нийгмийн даатгалын сангийн эх vvсвэр дутсаар ирсэн. Засгийн газар єрєє тєлж, мєнгєєр дутагдаж ирсэн Тэтгэврийн санг мєнгєжvvлж жил бvр 500 тэрбум тєгрєгийг санд тєвлєрvvлдэг болчихвол 10 жилийн дараа 5 их наяд тєгрєгтэй тэнцэх хэмжээнд хvрсэн том сан бий болно. Єєрєєр хэлбэл, олсныгоо хурим­­тлуулдаг, буцаагаад тvv­нийгээ хєрєнгє оруулалт болгож зах зээлд гаргах нь инфляци тогтвортой тєвшинд байж, эдийн засгийн савлагаанаас ангид байх боломж бvрдэнэ. Инфляци тогтвортой байж буурсан нєхцєлд тэтгэврийн зээлийн хvv буурна. Ийм тогтолцоог бvрдvvлэх нь чухал байна” гэж дvгнэлээ. Тєрийн банкны гvйцэтгэх захирал Д.Батсайханы тодотгосноор тэтгэврийн зээлийн хvvг бууруулах асуудал єнєєдєр яригдаж буй сэдэв биш, олон жилийн ємнєєс хєндєгдєж, энэ чиглэлээр банкууд ч ажилласан. Тухайлбал, 2008 онд тэтгэврийн зээлийн хvv сарын 2 хувь дээр нэмэх нь шимтгэл болон бусад зардлыг нэмбэл 3.35-3.45 хувийн хvvтэй байсан бол 2011 онд 1.8 хувь болгож бууруулсан байна. Ингэхэд тэтгэврийн зээл ємнєхєєсєє 2.5 дахин буюу 47 тэрбум тєгрєгєєс 170 тэрбум болж єсчээ. 2012 онд тэтгэврийн зээлийн хvvг 1.5 хувь болгон, шимтгэлгvй болгосноор зээлийн багц 355 тэрбум тєгрєгт хvрч, гурав дахин єссєн байна. Тиймээс эдийн засгийнх нь суурийг зєв бэлтгэж зах зээлийнх нь жам ёсоор буулгавал гарах сєрєг vр дагавар багатай тусна гэж онцлов. Харин Монголын Ахмадуудын холбоо, Шударга хvv хєдєлгєєнvvдийн зvгээс ахмадуудын тэтгэврээ авдаг голлох банкуудад Нийгмийн даатгалын сангийн мєнгєн хєрєнгийг тvлхvv хэмжээгээр байршуулж, тvvнийх нь хариуд тэтгэврийн зээлийн хvvг єнєєгийн тєвшнєєс нь 3 хувиар бууруулж 15 хувь руу буулгах боломжтой гэж vзэж байна.

Эх сурвалж:

 

 

З.Энхболд: Н.Орхон болон бусад шийтгүүлсэн нөхдөд нисэхийн салбарын хаалга хаагдсан
З.Энхболд: Н.Орхон болон бусад шийтгүүлсэн нөхдөд нисэхийн салбарын хаалга хаагдсан
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.