З.Энхболд: Н.Орхон болон бусад шийтгүүлсэн нөхдөд нисэхийн салбарын хаалга хаагдсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 21 секунд
З.Энхболд: Н.Орхон болон бусад шийтгүүлсэн нөхдөд нисэхийн салбарын хаалга хаагдсан

З.Энхболд: Н.Орхон болон бусад шийтгүүлсэн нөхдөд нисэхийн салбарын хаалга хаагдсан

“Дайны эрсдэлийн сан” гэх нэрээр мөнгө угаасан хэрэгт гурван шатны шүүхээс ял сонссон “МИАТ” компанийн экс удирдлагууд болох Ч.Хоролсүрэн, Ц.Орхон нарыг тус компанид эргүүлэн томилох тухай мэдээлэл гарлаа. Энэ талаар Зам тээврийн яамны сайд М.Зоригт өөрийн твиттер хуудсаараа дамжуулан “Ц.Орхон салбартаа сайн мэргэшсэн залуу. Би түүнд итгэж байгаа” гэж жиргэжээ.

МИАТ компанийн экс удирдлагуудад анхан шатны шүүхээс 10-13 жилийн ял оноогоод байсан. Харин шүүгдэгчид давж заалдсанаар Дээд шүүх ялыг 7-8 жил болж бууруулсан юм. Тэгвэл 2015 оны гуравдугаар сард МИАТ-ийн нэр бүхий удирдлагуудыг эрүүл мэндийн шалтгаанаар хугацаанаас нь өмнө сулласан байдаг.

Мөн улсад 6 тэрбум төгрөгний хохирол учруулсан нь тогтоогдсон Ч.Хоролсүрэн хохирлоо нэг сарын дотор төлж барагдуулсан билээ.

Тэгвэл М.Зоригт сайдын хийх гэж байгаа томилгооны талаарх саналаа УИХ-ын дарга З.Энхболд өөрийн твиттер хуудсаараа дамжуулан илэрхийллээ. Тэрбээр, “Зоригт сайдаа: Орхон болон бусад шийтгүүлсэн нөхдөд нисэхийн салбарын хаалга хаагдсан” гэсэн юм.

 Б.Анир

 
 
Яармагийн замаар болгоомжтой зорчихыг анхааруулж байна -
Яармагийн замаар болгоомжтой зорчихыг анхааруулж байна -
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.