Бээжингээс мөнгө “зугтаж”, дэлхий тэнцвэрээ алдаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 18 секунд
Бээжингээс мөнгө “зугтаж”, дэлхий тэнцвэрээ алдаж байна

Бээжингээс мөнгө “зугтаж”, дэлхий тэнцвэрээ алдаж байна

Хятадын эдийн засгийн уналт өчигдөр анх удаа дэлхий нийтийг айлгаж орхив. Хөрөнгийн зах зээл “царцаж” буйг 

индексүүдийн уналт бэлхнээ харуулаад өглөө.

Шанхайн хөрөнгийн биржийн индекс 1.1 хувиар унасан нь түүхий эд болоод үйлдвэрлэлийн компаниудын хувьцааны ханшийн бууралттай холбоотой байжээ. Үүгээрээ өнгөрсөн сарын хугацаанд нийт үнэт цаасны сангуудын зах зээлийн үнэлгээ 44 хувиар буурч, худалдаачид АНУ-ын хөрөнгийн биржийн сангаас 15 сая ам.долларыг буцаан татсан байна.

“Юанийн ханшийг сул тавьсан энэ үед эдийн засаг дахь бодлогын хүүг бууруулсан, нөөцийн шаардлага тавьсан зэргээс ямар нэгэн өөрчлөлт ажилагдахгүй байна. Юаниар үнэлэгдсэн олон тооны хөрөнгө үнэгүйдэж мэднэ. Зах зээл сул дорой хэвээр байна” гэж  Шанхай дахь Jinkuang хөрөнгө оруулалтын менежментийн төвийн ахлах стратегич Занг Хайдонг хэлжээ.

Шанхайн хөрөнгийн зах зээлийн индексийн уналт нь тус бүс нутаг дахь эдийн засаг болоод хөрөнгө оруулалтын өсөлт 2000 оноос хойшх хамгийн бага дүнд хүрсэнтэй холбоотой гэж шинжээчид тайлбарлаж байна.

Тэгвэл энэ зуур ам.долларын ханшийн өсөлт 1984 оноос хойшх хамгийн хүчирхэг давалгааг бий болгоод байна. 30 жилийн өмнө яг энэ сард АНУ дэлхийн худалдааны тэнцвэрийг алдагдуулахад хангалттай хүчирхэг валюттай байлаа. Тиймээс Япон, Герман, Франц, Их Британи гэсэн улсууд нэгдэн нийлж ам.долларыг “дарж” авсан билээ.

Харин одоо бол АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ хангалттай дор төвшинд хадгалж, худалдааны тэнцвэрийг хадгалж байна. “Холбооны нөөцийн сан одоо тун болгоомжтой байр суурин дээр байгаа. Яагаад гэвэл валютын ханшийн өсөлт экспортлогчид болоод эргэж орж буй гадаадын орлогод нөлөөлөх болно” гэж 30 жилийн тэртээ АНУ-д Японы Элчин сайдаар ажиллаж байсан Макото Уцуми хэлжээ.

Ногоон дэвсгэрт өнгөрсөн хоёр жилийн хугацаанд иенийн эсрэг 20 хувиар чангарсан бол евротой харьцах ханш 17 хувиар мөн нэмэгдсэн байна. Үүний шалтгаан нь Япон болон Европт мөнгөний зөөлөн бодлого хэрэгжсэнтэй холбоотой юм.

Үүнтэй зэрэгцээд ОУВС-гаас дэлхийн эдийн засгийн тэнцвэргүй байдал дордож буйг зарлав. Энэ өөрчлөлтийг дагаад ам.доллар бага зэрэг өсч эхэлсэн хэрэг.

Тиймээс ч Их-20 энэ сард Туркт нэгдсэн чуулган зохион байгуулж Хятадын эдийн засгийн уналттай ямар бодлогоор тэмцэхээ хэлэлцэх гэж байна. Ядаж байхад юанийн ханшийг хятадууд сул тавьчихсан болохоор дэлхийн эдийн засгийн өсөлтийн талаар ярихад бэрх болсон.

Бээжин бүдэрсэн тухай яриа зүгээр ч нэг хэрэг байгаагүйг өнгөрсөн үйл явдлууд ийнхүү баталж байна. Улс орнууд луунуудын дуу бүдгэрч байгааг анзаарч өөр өөрсдийн урагшлах алхмаа тодорхойлж байна. Хятадыг унахыг зүгээр хараад суулгүй тэнцвэрээ хадгалж үлдэхийн тулд тэд бодлого боловсруулж байна.

Харин монголчууд ямархан төрхтэй байгаа талаар нэг эргэн саная. Бид Засгийн газраа шинээр зохион байгуулж, шинэ сайд нарын томилгоо, улс төр хөөсөөр цаг хугацаагаа барж байгаа нь нууц биш. Тавантолгой, Оюутолгой маань мөд моодноос гарах гэж байхад ийн аашлах нь зөв үү.

Хятад лав нүүрсний хэрэглээгээ багасгана гэдгээ мэдэгдчихсэн. Агаарын бохирдол нь дийлдэхээ байгаад, бас эдийн засаг нь бүүдийж байгаа энэ үед австралиудыг гомдоож тэдний нүүрсийг хүртэл авахгүй байх цаг ирнэ гэвэл гайхах юм лав байхгүй.

Орос хүртэл Хятадад найр тавьж, хийн хоолойгоо тэдний нутгаар дамжуулж гол түүхий эдийн өлгий болсон Сибириэ дэлхийн эдийн засагтай холбохоор “царайчилж” яваа. Орос ийн алхам хийх нь зөвөөсөө зөв. Яагаад гэвэл удахгүй нүүрс, алт, зэс аль аль нь биш харин хамгийн хямд эрчим хүч эрэлттэй болох учраас тэд зөв зүг рүүгээ явж байгаа.

Харин бид хаашаа явж байна вэ. Бидний хүрэх газар хаана билээ. Хэдий хүртэл улс төрийн хөшиг нээж, хааж хэлэлцэж мэтгэлцэх вэ. Эдийн засгийн нүдээр харж суръя.

Бондын хүү өсөөд байгаа энэ үед найдваргүй харилцагч гэдэг хочтой болохоосоо өмнө бид юу хийх ёстойг тунгаах цаг ирээд байна.

 

 

Ж.ЦОГЗОЛМАА  

Эх сурвалж: Bolod.mn

Ламжавын Аззаяа: Ард түмэнд хайр хэрэгтэй гэсэн “онош”-ыг эмч Ламжавын ГҮНДАЛАЙ тавьсан
Ламжавын Аззаяа: Ард түмэнд хайр хэрэгтэй гэсэн “онош”-ыг эмч Ламжавын ГҮНДАЛАЙ тавьсан
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.