Улиастай – Гачуурт чиглэлийн авто замын трасст өртсөн хоёр иргэнд нөхөн олговор олгоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 52 секунд
Улиастай – Гачуурт чиглэлийн авто замын трасст өртсөн хоёр иргэнд нөхөн олговор олгоно

Улиастай – Гачуурт чиглэлийн авто замын трасст өртсөн хоёр иргэнд нөхөн олговор олгоно

 
zam g horoololНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай” А/800 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Улиастай-Гачуурт чиглэлийн 11 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлын трасст өртсөн иргэний газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг баталлаа.
Иргэдийн эзэмшил газрын газар чөлөөлөх зардал болох  486 мянга 248 төгрөгийг нийслэлийн 2015 оны  төсөвт батлагдсан нөхөх олговрын хөрөнгөөс гаргахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, аж ахуйн нэгжийн эзэмшил газар дээрх үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг Өмчийн харилцааны газарт тус тус даалгав. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 20 ДУГААР ХОРОО УЛИАСТАЙ-ГАЧУУРТ ЧИГЛЭЛИЙН 11 КМ АВТО
ЗАМЫН ТРАССТ ӨРТСӨН ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ҮЛ ХӨДЛӨХ
ЭД ХӨРӨНГИЙН НӨХӨХ ОЛГОВРЫН ТӨСӨВ
 
д/д Газар өмчлөгч, эзэмшигчийн нэр /регистрийн дугаар/ Хаяг хашааны дугаар Хөрөнгийн нөхөх олговрын хэмжээ үнэ /төгрөг/ Авто замын трасст орсон газрын үнэлгээ Эдэлбэрийн хэлбэр Кадастрын зураглалын үнэ Нийт /төг/
Үл хөдлөх хөрөнгө Эд хөрөнгө Хэмжээ /м2/ Үнэ /төгрөг/
0 1 2 3 4 5 6 7 8 9
1 Гомбо Балжинням /ЧА31020110/ Баяндөхөм 1 гудамж 1а тоот 206,150 5 м2   Эзэмших 206,150
2 Цэдэнбал Нарантуяа /УШ92101207/ Баяндөхөм гудамж 88а тоот 280,098 34 м2   Эзэмших 280,098
Нийт дүн-2 486,248 34 м2     486,248

 

 
 
 
Засаг огцрох гурван шалтгаан
Засаг огцрох гурван шалтгаан
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.