нийтлэсэн Admin
Монгол Улсын Ерєнхий сайд Ч.Сайханбилэгийн МVОНТ-ийн сэтгvvлч Б.Оюунчимэгтэй хийсэн ярилцлагыг тоймлон хvргэж байна. -Танд оройн мэнд хvргэе?
-Монгол Улсын Ерєнхий сайдын хувьд хамгийн анхны ярилцлагаа танд єгєх гээд ирэхэд Монгол Улс гурван сая дахь иргэнээ тосон авсан энэ сайхан vйл явдал давхцаж байгаад би маш их бэлгэшээж байгаа. Товчхондоо сайхан билэг дэмбэрэлтэй єдєр байна.
-Саяхан Монгол Улс тєсєвтєє тодотгол хийлээ. Айл єрх, хувь хvмvvс тухайн жилийнхээ тєсвийг тодорхойлчихсон байдаг. Таны хувьд ямар тодорхойлолт хийв?
-Яах вэ, би энэ тєсєвт ямар нэгэн тодорхойлолт єгье гэж бодоогvй. Гэхдэ та яг тодорхойлоод тєсвєє хэл гэвэл би боломжийн гэж хэлнэ. Яагаад тэгж байна гэвэл би УИХ-д vг хэлэхдээ бид хэцvvхэн, хvндхэн шийдвэрvvд гаргах нь гэдгээ хэлсэн. Vvний дагуу ч тєсвєє оруулж ирнэ гэдгээ хэлсэн. Миний хvсч байсан зvйл мэдээж 100 хувь биелэгдэх боломжгvй. Гэхдээ хvсч байсан нэлээн юмнуудаа хийсэн. Дотор нь ялгаад хэлбэл эдийн засаг хvнд байна шvv гэдгээ ямартай ч нийгэмдээ хvргэж чадсан. Эдийн засаг хvнд байгаа тул айл болгонд, хvн болгонд очих нь байна шvv гэдгээ хэлсэн. Нєгєє хvvхдийн мєнгє, ээжvvдийн мєнгийг эхлээд шулуухан хэлсэн шvv дээ. Дараагийн нэг зvйл бол манай УИХ хvнд vед Засгийн газартай сайн хамтран ажиллаж дэмжиж єгснийг талархалтайгаар хэлэх ёстой. Тєсвєєр бас нэг илэрхийлсэн зvйл нь энэ засаг тєлєвлєсєн ажлаа хийх юм байна, тvvнийгээ зоригтой бариад ороод ирэх юм байна, тvvнийхээ тєлєє явах юм байна гэдгийг харуулж чадсан болов уу гэж бодож байгаа.
Олон улсын валютын сан, Дэлхийн банк хэлдэг, эдийн засагчид ч хэлдэг, улстєрчид шахдаг. Засгийн газар Хєгжлийн банкныхаа бvх зардлаа тєсєв дээр оруулан ирж нэг тєсєвтэй бол гэдэг. Энэ зvйлээ бид бас хийж чадсан.
Дээрээс нь бvх шинэ обьектуудаа бид зогсоосон. Жил жилд єєрсдийнхєє баахан хvслийг жагсааж бичдэгээ больж чадсан. Хэмнэлтийг дээрээсээ эхлэх ёстой гэдэг дээр санал нэгдэж чадлаа. Хамгийн эхэнд яам, агентлагуудын 15 хувийн цомхотгол, зардал хэмнэх ажлыг хийсэн. Дээр нь УИХ-ын гишvvд ч Засгийн газрын гаргасан санал санаачлагуудыг дэмжиж унаа, машиныхаа зардал тєсвийг танаж эхэллээ. Мєн 80 байгууллагыг 25 болгон цомхотгох, нэгтгэх, цєєлєх, аж ахуйн тооцонд шилжvvлэх асуудлуудыг шийдэж чадлаа. Тєрийн албан хаагчид тэтгэвэрт гарахдаа 36 сараар vржvvлээд мєнгє авдаг байсан. Гэхдээ vржvvлэхдээ хамгийн сvvлийн сарын хамгийн єндєр цалингаа дахин, дахин 36 хувиар vржvvлдэг vрэлгэн тогтолцоог єєрчилж чадлаа. Сvvлийн 40 хувиар vржvvлдгийг нь болиулсан. Дээр нь ажилласан жилээр нь тогтоодог шинэ тогтолцоонд шилжиж чадлаа.
Шинжлэх ухааны олон хvрээлэнг цэгцлэх асуудлаа хийж чадсан. Дvрэмт хувцсанд ихээхэн мєнгє зардгийг зохицуулж заавал дvрэмт хувцас ємсєх шаардлагагvй байгууллагуудаа цэгцэлж чадлаа. Манай оюутнууд vнэхээр мундаг байсан. Оюутан хvн єєрєє нийгмийг хєдєлгєгч хvч, шинэ vзэл санааг тээж явдаг гэдэг утгаараа Засгийн газрын гаргасан санал санаачлагыг дэмжээд зєвхєн сайн, онц сурдаг оюутнууд нь оюутныхаа цалинг авч байя гэдгээ илэрхийлсэн. Тэдний энэ сайхан санаачлагын хариуд МОХ, нийт оюутнууддаа баярласнаа илэрхийлэхийг хvсч байна. Тэгэхээр энэ бvхнээс дvгнэлт хийхэд тєсєв муу болчихлоо, Засгийн газар бодлогын алдаа гаргалаа гэж хэлэхэд хэл эвлэхгvй. Тийм ч учраас боломжийн тєсєв болж чадсан гэж хэлнэ.
-Цалинтай холбоотой асуудал хvмvvсийг ихээхэн бухимдуулж байна. Би vнэхээр vvнийг асуухгvй байж чадахгvй байна л даа. Єнєєдєр бид бvгдээрээ цалингийн зээлтэй. Бид сvvлдээ аргаа бараад зээл авсан банкууд руугаа нятлангаа яриулж байна. Товчхондоо энэ асуултыг тавихаас єєр аргагvй байна?
-Цалин нэмэх шаардлагатай юу, шаардлагатай. Тэтгэвэр ч бас нэмэх л шаардлагатай. Vйлдвэрчний эвлэл тэдгээр шаардлагуудыг тавьж байгаа юу, тавьж байгаа. Цалин нэмэх боломжтой байхад нэмэхгvй сууж байгаа Ерєнхий сайдыг ухаантай хvн гэх vv, ямар хvн гэхэв гэхээр ямар ч эргэлзээгvй хариултыг нь єгнє шvv дээ. Гэхдээ єнєєдєр бодит байдал дээр бидэнд цалин нэмэх мєнгє алга. Цалин нэмэх мєнгє байхгvй байгаа учраас энэ асуудлыг яаж шийдэх вэ гэдэг нь Засгийн газар болон, Ерєнхий сайдын толгойны євчин болсон асуудал. Бид єнєєдєр нэг зvйлийг хамтдаа сайн ойлгох хэрэгтэй байгаа юм. Бид бодит байдлаа сайтар тооцож vзээд Vйлдвэрчний байгууллагад учраа хэлсэн. Одоогийн байдлаар цалинг 60 хувь нэмэх ямар ч боломж байхгvй гэдгээ хэлээд тодорхой хэмжээгээр эх vvсвэр олъё гээд зохицуулалтууд хийсэн. Vнэндээ одоогийн байдлаар vvнээс илvv гарах ямар ч боломж байхгvй гэдгээ дахин хэлсэн. Талбай дээр гарч жагсаад байхаар мєнгє олддог бол єдєр болгон жагсаад байсан ч яахав дээ. Гэхдээ бодит байдал маань ийм л байгаа. Яагаад гэдгийг таны асуултан дээрээс дараа нь хэлж болох байх.
-Цалингаа аваагvй байгаа хvмvvсийн бухимдлыг яах вэ?
-Саяын нэгдvгээр сарын 15-ны цалин хойшилсон учир нь Сангийн яам тєсвийн тодотголтой холбоотойгоор хэд хоног барьж байснаас болсон юм. Тэгээд цалин, тэтгэврийн асуудлаа хурдан явуул гэдгээ хэлсний vндсэн дээр нэгдvгээр сарын мєнгєнvvд ямар ч асуудалгvй тавигдаад эхэлчихсэн байгаа. Тийм болохоор тvр зуурын цалингийн асуудал шийдэгдсэн гэж ойлгож болно.
-Таныг хэд хэдэн асуудлаар янз бvрээр хэллээ. Хvvхдийн мєнгє, ээжvvдийн одонгийн мєнгє гээд л?
-Тухайн vед хvмvvс их эмоцитой байсан нь ойлгомжтой. Одоо бол эдгээр асуудал тодорхой хэмжээгээр шийдэгдчихлээ шvv дээ. Тэгэхээр одоо бvгдээрээ сэтгэлийн хєєрлєл, янз бvрийн юмнуудаа больцгооё. Шулуухан энгийн байдлаар ярилцъя. Жишээлбэл Ерєнхий сайдын хувьд алдарт эхийн одонг яагаад хєндєв єє гэсэн асуудал урган гарна аа даа. Vнэхээр єнєєдрийн манай тєсвийг аваад vзэхээр тєсвийн бvтэц дотроо цалин, тэтгэвэр, тэтгэмж, халамж гэсэн зvйлvvдийг нэмэхээр нийт тєсвийн 62 хувь болж байгаа юм. Дээрээс нь урсгал зардлуудаа нэмэх ёстой. Цахилгаан, халаалт, дулаан нь 19 хувь болж байгаа. Энэ хоёрыг нийлvvлээд vзэхээр ямар єндєр тоо гарч байгаа нь андашгvй байгаа биз. Нийт тєсвийнхєє 80 гаруй хувийг бид зєвхєн дээрх зvйлд л зарцуулж байгаа. Гэтэл хєрєнгє оруулалтдаа долоохон хувийг зарцуулж байна. Байдал ийм л байгаа болохоор халамжийн эдийн засгаасаа гарч бvтээгч эдийн засагтай болох зайлшгvй шаардлагатай болжээ. Алдарт эх дээр яагаад асуудал vvсгэв гэхээр дєрєв, зургаан хvvхэд гаргасан алдарт эхчvvдэд тєр хамгийн бага хvvхдийг чинь 18 нас хvртэл халамж хvртээе ээ гэсэн. Дараа нь хамгийн бага нь 18 дээд тал нь 50-60 хvрчихсэн хvvхдvvд нь тєрєєс ээжид нь єгдєг энэ нэг 200 мянган тєгрєгийг ээждээ єгдєг болгоё л гэсэн юм. Яагаад гэвэл тєр засаг, ээж хоёр чинь єєрсдийг чинь хєлийг нь дєрєєнд, гарыг чинь ганзганд нь хvргээд єглєє шvv дээ. Айлын 4-5 хvvхдийн нэг нь сайн явахад ээжийгээ аваад явчихна аа даа. Нэг ийм л тогтолцоонд оръё гэдэг асуудлыг хєндсєн юм. Та мэдээж хvvхдийн мєнгийг асуух байх.
Аав ээж хоёр нь хоёулаа ажил хийдэг орон сууцтай, хувийн машинтай айлын хvvхдvvд яг амьдралд нь тэр мєнгє хэрэгтэй байгаа айлын хvvхдvvдтэй зэрэгцэн очиж мєнгє аваад байдгаа л болъё гэсэн шvv дээ. Тийм ч учраас нийгмийнхээ бvх айл єрхvvдийг 20 бvлэгт хуваагаад хамгийн бололцоотой дээд талын таван бvлгийн хvvхдvvдийн мєнгийг тэвчье гэсэн юм. Єєрсдєє болж байгаа учраас. Харин заавал авах шаардлагатай 1-15 бvлгийн хvvхдvvддээ мєнгийг нь єгєєд явъя л гэсэн. Тэгэнгvvт л манайхан чинь фейсбvvк, твиттерээр загнаад эхэлсэн. Одоо бол бид хvссэн хvсээгvй энэ бvтэн халамжийн тогтолцоогоо єєрчлєхгvй бол болохгvй ээ. Ерєнхий сайдын хувьд энэ ажлаа дутуу тайлбарласан байж болно. Нэгэнт байдал хvнд байгаа учир хvvхдvvд, алдарт ээжvvдийн одонгийн мєнгийг олгодогоороо олгоод явъя гэж шийдсэн байгаа. Хvvхдийн мєнгє, ээжvvдийн одонгийн мєнгийг маш сайн мушгин гуйвуулсан сvрхий бvлгvvд гарч ирсэн. Энд тэнд хvvхдvvд, ээжvvдэд хайртай зєндєє хvмvvс гараад ирсэн. Ээжvvдийн тєлєєллvvдтэй уулзаж байгаа уулзалтыг нь хараад би бараг дагаж уйлмаар, уярмаар юмнууд харагдаж л байна лээ. Тийм сайхан боломжийг ашиглах нь ч аргагvй л байх. Яагаад гэхээр оноо нэмдэг учраас. Гэхдээ энэ хямрал бид байшингаа сууриар нь зєв тавихгvй бол болохгvй нь ээ гэдгийг хаана хаана маань харуулсан байх. Би бол Ерєнхий сайд Сайханбилэг гэдгээсээ илvv Монгол Улсын иргэн Сайханбилэг, эсвэл хvний хань Сайханбилэг, эсвэл хvvхдvvдийн аав Сайханбилэг байгаа шvv дээ. Товчхондоо хямрал хэн нэг хvнийг тойрохгvй. Монгол Улсын бvх айл єрх, хувь хvнийг дайрна. Тэгэхээр энэ бvх зvйлээ бvгдээрээ нэг сайн хараад ямар нэг улстєржилгvй, ямар нэг хvмvvсийн зовлонгоор, амьдралаар нь тоглолт хийлгvйгээр нэг тийш очих цаг ирчихсэн байгаа. 2015 онд болдоггvй юм гэхэд тvvний дараа жил бид эдгээр асуудлаа цэгцэлж, нэг тийш нь болгохоос єєр арга байхгvй. Гэхдээ бид сая урагшаа нэлээн том алхаад авсныг би боломжийн гэж хэлээд байгаа юм.
-Приус машинтай холбоотой асуудал ер нь юу болоод єнгєрєв єє?
-Приус машины хувьд тааруухан нь 4-5 сая дундаж нь 6-7 саяын vнэтэй байгаа байх. Хамгийн муу загвар нь шvv дээ. Дээшээ 20-30 дугаар загварууд нь 16 сая гээд байгаа. Машин авч байгаа хvмvvс бензин, граш, зогсоол, замын хураамж гээд ихээхэн зардал гарна гэдгээ тооцоолох ёстой. 10 гаруй сая тєгрєгєєр машин авч байгаа хvмvvс єнєєдєр тєлж байгаа 30 мянган тєгрєг чинь яваандаа 100 мянга руу дєхєх юм байна гэдгийг хаа хаана аа ойлголцох л ёстой. Гэтэл манайхан Приус чинь ядуучуудын машин гэж зєрж дайраад байдаг. Яагаад та нар татварыг нэмж байгаа юм гээд байгаа. Гэтэл приус машин хилээр орж ирэхдээ Онцгой албан татвар тєлдєггvй.
Олон улсын жишгээр ядуучуудын машин гэсэн ойлголт байхгvй. Машинтай хvмvvсийг боломжийн амьдралтай л гэж тооцдог. Одоо саяхны эмоци дарагдсан учир нийгэм даяар хэлэлцvvлэг хийх шаардлагатай байгаа юм. Эдийн засагчид, хvмvvс єєрсдєє ярих цаг болсон. Огт мєнгє тєлєлгvй машин унадаг, огт мєнгє тєлєхгvй замаар явдаг асуудал бол нийгмээ дагаад байхгvй болох л ёстой.
Эх сурвалж: