БШУЯ-ныхан ташаа мэдээлэл түгээж, мэдэн будилав уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 40 секунд
БШУЯ-ныхан ташаа мэдээлэл түгээж, мэдэн будилав уу

БШУЯ-ныхан ташаа мэдээлэл түгээж, мэдэн будилав уу

БШУЯ-ныхан БНЭУ-ын Засгийн газрын тэтгэлгийн мэдээллийг цаг тулгаж буюу дуусах өдөр нь цахим хуудсандаа оруулсан нь шүүмжлэл дагуулав. Зээл, тэтгэлэгтэй холбоотой мэдээллийг хязгаарлагдмал хүрээнд, давчуу хугацаанд, яг ийм байдлаар түгээдэг учир иргэд тэгш, хүртээмжтэй боломж эдэлж чаддаггүй хэмээн олон нийт бухимдсан юм.

БШУ-ы сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Шинэбаяр “Тусгай тэтгэлгийн зохион байгуулалт, бүртгэл, шалгаруулалтад Монголын тал оролцдоггүй. Бүртгэл нь дуусаж байгааг сануулж, мэдээлэл түгээж өгөхийг хүссэн учир мэдээлэл байршууллаа. Энэтхэгийн Засгийн газрын үндсэн тэтгэлгийг тун удахгүй зарлана. Тэр үед Монголын тал журмын дагуу мэдээлэл түгээх л үүрэгтэй оролцоно. Өөрөөр оролцох боломжгүй” гэсэн тайлбар өгсөн бол Монгол дахь Энэтхэгийн ЭСЯ-ныхан эсрэг зүйл ярилаа. Тэднээс энэ талаар тодруулахад “БНЭУын Засгийн газрын үндсэн буюу ерөнхий мэргэжлийн тэтгэлгийн бүртгэлийн хугацаа өнөөдөр дуусаж байна. Уг тэтгэлгийг дөрөвдүгээр сарын 12-нд зарласан. Бид нээгдсэн цагаас нь мэдээлэл түгээж, яамныханд зар хүргүүлсэн. Тухайн мэдээлэл тэтгэлэг хариуцсан газар, хэлтэстээ очтолоо уддаг юм шиг байна лээ. Засгийн газрын тэтгэлэг дотроо уламжлалт анагаах ухааны чиглэлийн “Ayush” гэж тэтгэлэг бий. Үүнийг яамныхан тусгай гэж нэрлээд буй бололтой. Зөвхөн энэ тэтгэлгийн бүртгэлийн хугацаа зургадугаар сарын 30 хүртэл хойшилсон юм. “Үүнийг түгээж өгөөч” гэж яамныханд хандсан. Тэд ташаа ойлгож, мэдээлжээ” гэв. Тодруулбал, яамныхны “Удахгүй зарлана” хэмээн мэдэгдсэн үндсэн тэтгэлгийн хугацаа тавдугаар сарын 31-нд дуусжээ. Харин “Өнөөдөр дуусна” гэж мэдээлсэн уламжлалт анагаах ухааны тэтгэлэг нь дахин нэг сараар сунгагджээ. Зээл, тэтгэлгийн асуудалд холбогдох байгууллагынхан ямар хариуцлагагүй, хайнга ханддагийг энэ жишээ харууллаа. Уг нь журам ёсоор бол аливаа тэтгэлгийн мэдээллийг 30-аас доошгүй хоногийн өмнөөс тогтмол түгээж, иргэдэд хүртээмжтэй хүргэх ёстой юм билээ. Гэтэл БШУЯныхан үндсэн, тусгай тэтгэлгээ ч ялгахгүй, дуусах өдөр нь зар түгээгээд сууж байна. Тэд үүнийг мэддэггүй юү, эсвэл хэргээр мэдэн будилав уу.

Unuudur.mn

3%-ийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг 2 жилийн хугацаатай болгосон нь тариаланчдад ИХ ДЭМЖЛЭГ болж байна
3%-ийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг 2 жилийн хугацаатай болгосон нь тариаланчдад ИХ ДЭМЖЛЭГ болж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.