Хоёр хүүхдээ галдан шатаасан этгээдийн ялыг хэвээр үлдээжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 8 секунд
Хоёр хүүхдээ галдан шатаасан этгээдийн  ялыг хэвээр үлдээжээ

Хоёр хүүхдээ галдан шатаасан этгээдийн ялыг хэвээр үлдээжээ

Эрүүгийн нөхцөл  хүндэрч буй нь  олон шалтгаантай. Иргэдийн ёс зүй, хуулийн мэдлэг, боловсрол, сэтгэцийн эрүүл мэнд, гэр бүлийн орчины таагүй байдал, ядуурал  зэрэг нь гэмт хэргийн гаралтад нөлөөлдөг. Сүүлийн жилүүдэд онц хэрцгий гэмт хэргийн тоо төдийлөн  буурахгүй өбайгаа нь энэ бүхэнтэй холбоотой. Өнгөрсөн хавар 10 сартай болон таван настай хоёр хүүхдээ ачааны машиныхаа бүхээгт хийгээд бензин цацаж шатаасан аймшигт хэрэг гарсаныг  хүмүүс мартаагүй байгаа байх. Энэ хэргийг үйлдэгч З.Ёндон гэгчид  анхан шатны шүүхээс 25 жилийн хорих ял оноосон юм. Давж заалдах шатны шүүх уг ялыг хэвээр үлдээсэн. Тэгвэл Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар ялыг нь мөн хэвээр үлдээжээ. З.Ёндон энэ хэргийг үйлдэхийн  өмнөх шөнө согтуугаар эхнэрээ зодож гэмтээсэн байв.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Татварын томчуудын тансагласан дөрвөн тэрбум төгрөгийн учрыг хэзээ олох вэ, Б.Ариунсан дарга аа
Татварын томчуудын тансагласан дөрвөн тэрбум төгрөгийн учрыг хэзээ олох вэ, Б.Ариунсан дарга аа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.