Анхаар! Бас л хуурамч архи зарж эхэлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 57 секунд
Анхаар! Бас л хуурамч архи зарж эхэлжээ

Анхаар! Бас л хуурамч архи зарж эхэлжээ

Хуурамч архи зарж бусдыг хордуулсан, амь насыг нь сүйтгэсэн хэрэг урьд нь олон тохиолдож байлаа. Шинэ жилийн баярын өдрүүдэд ийм хэрэг гарахыг үгүйсгэх аргагүй байна. Саяхан  Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны иргэн “Б” гэгч нь  хуурамч архи борлуулж байгаад цагдаагийнханд баривчлагдав. Тэрбээр Наран туул худалдааны төвд хуурамч архиа зарж байжээ. Түүний хуурамчаар  үйлдвэрлэсэн “GREY GOOSE” гэдэг шошготой архийг шинжилгээнд өгч шалгуулж байгаа аж. Уг архины бөглөө, лац нь амархан хуурч унадаг төдийгүй найрлага нь тодорхой бус, маш эвгүй үнэртэй гэнэ. Иймд ЦЕГ-аас иргэдэд хандан энэ мэт хуурамч архи худалдан авахгүй байхыг  анхааруулсан байна.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Б.Сарантуяа: Шүүгч нар “ширэн нүүр” гаргаж ял оноохоос өөр аргагүй байдаг
Б.Сарантуяа: Шүүгч нар “ширэн нүүр” гаргаж ял оноохоос өөр аргагүй байдаг
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.