Б.Сарантуяа: Шүүгч нар “ширэн нүүр” гаргаж ял оноохоос өөр аргагүй байдаг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
10 минут 10 секунд
Б.Сарантуяа: Шүүгч нар “ширэн нүүр” гаргаж ял оноохоос өөр аргагүй байдаг

Б.Сарантуяа: Шүүгч нар “ширэн нүүр” гаргаж ял оноохоос өөр аргагүй байдаг

  60 мянган төгрөгний хохирол учруулсан хүүд 10 жилийн ял оноосон талаарх мэдээлэл цацагдсанаас хойш нийгэм бухимдлаар дүүрэн байна гэхэд хэлсдэхгүй.  Энэ мэт  шударга бус гэмээр хэргүүд хэдэн мянга дахин их байдаг гэдгийг  олон нийт тэр аяараа харж байгаа. Өөрөөр хэлбэл, тэрбум тэрбумаар нь мөнгө идэж уусан албан тушаалтнууд бага, дунд, их гээд харьцангуй ял авдаг. Гэтэл хэн нэгэнд  хэдхэн төгрөгний хохирол учруулсан хүүхдүүд, залилан хийсэн гэх эмэгтэйчүүдэд хэтэрхий хүнд ял шийтгэл хүлээлгэх нь их. Энэ нь манай улсад хэрэглэж байгаа Эрүүгийн хуулийн гажуудал уу, эсвэл шүүгчид “харгис” байдлаар шүүн тунгааж байна уу гэдгийг олон хүн мэдэхийг хүсдэг.  Мөн сүүлийн жилүүдэд  ял авч байгаа иргэдийн тоо хэдэн мянган дахин өссөн үзүүлэлттэй байгааг эх сурвалжууд баталж байна. Тиймээс эдгээр асуудлын хүрээнд  мөн шүүгчдийн харьцангуй шийдвэрийн талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, гавъяат хуульч Б.Сарантуяагаас зарим зүйлийг тодруулсан юм.

-Шүүгчдийн гаргаж байгаа шийдвэр, хэрэглэж байгаа хуульд шүүмжлэлтэй хандах нь их байдаг. Энэ дээр байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Манайх Ром, Германаас эхлэлтэй бичмэл хууль хэрэглэдэг. Тэр хуулинд юу гэж бичсэн түүгээр л шүүгч өнөөдөр ял өгч байгаа. Энэ хуулийн хүрээнд ялангуяа шүүгч нар “ширэн нүүр” гаргаж байж ял өгдөг гэж хэлж болно. Тиймээс үүнийг өөрчлөх шаардлагатай талаар сүүлийн 10 жил идэвхитэй хэлэлцэж байна.

Манайд 100 мянган төгрөгний утас хулгай хийсэн хүнд 10 гаруй жилийн ял өгчихдөг. 10 тэрбум төгрөг хулгайлсан хүнд долоон жилийн ял өгдөг.

Манайх Ром, Германаас эхлэлтэй бичмэл хууль хэрэглэдэг. Тэр хуулинд юу гэж бичсэн түүгээр л шүүгч өнөөдөр ял өгч байгаа. Энэ хуулийгн хүрээнд ялангуяа шүүгч нар “ширэн нүүр” гаргаж байж ял өгдөг гэж хэлж болно. Тиймээс үүнийг өөрчлөх шаардлагатай талаар сүүлийн 10 жил идэвхитэй хэлэлцэж байна.

Манайд 100 мянган төгрөгний утас хулгай хийсэн хүнд 10 гаруй жилийн ял өгчихдөг. 10 тэрбум төгрөг хулгайлсан хүнд долоон жилийн ял өгдөг.

Гэтэл  100 мянган төгрөгний утас хулгайлаад байгаа этгээд чинь дахин давтангийн хэрэг үйлдээд ялтай байхдаа ял нь хүндрээд байгаа шүү дээ. Харин манай хуулинд эрхзүйн зарчмын хувьд нэг хүнд нэг л удаа ял оноох ёстой байтал тэгдэггүй. Тэр хүн эхнийхээ шийтгэлийг эдлээд  буюу ялаа эдлээд гарч ирснийхээ дараа тодорхой хугацаанд ял шийтгэлтэйд тооцогдоод явчихдаг. Тэр хугацаандаа дахин хөнгөвтөр хэрэг хийхэд ял нь хүндрээд олон жилийн ял авдаг. Ийм л хууль манайд хэрэглээд байгаа. Тиймээс сайд асан Х.Тэмүүжин  өргөн бариад буцаагдсан, одоо Д.Дорлигжав сайд өргөн барьчихаад байгаа Эрүүгийн хуулийн шинэчлэл, нэмэлт өөрчлөлтөөр бол энэ бүхнийг зайлшгүй засах шаардлагатай.

Шүүхийн шинэчлэл их явлаа. Гэтэл шүүгчийн гар дээр хэрэглэдэг хуулиуд явахгүй байна. Зөрчлийн, Захиргааны хууль нь гарч ирэхгүй байна. Эрүүгийн, эрүүгийн процессын, иргэний ядаж л гэр бүлийн хууль явахгүй байна. Тэгэхээр энэ бүх шүүгчдийн хэрэглэдэг хуулиудыг маш хурдан шинэчлээд өөрчилвөл шүүхийн шинэчлэл бодит утгаараа харагдахаар байна.

-Манай улсын хэмжээнд ялтан 3000-8000 болтлоо нэмэгдсэн гэх мэдээлэл байна. Хэрэв энэ үнэн бол  шүүх засаглал маш хатуу бодлого явуулж байна гэж ойлгож болох уу?

-Энэ тоо худлаа тоо биш. Шүүгчиддээ гол нь биш. Хэрэглэж байгаа хуулиндаа байгаа. 2002 оны эрүүгийн хууль хүчин төгөлдөр болсоноос хойш нийт хорих ял оногдуулж болох хүмүүсийн 77 хувийг автоматаар шоронд явуулдаг болчихсон юм. Тиймээс 2003-2005 онд хоригдлын тоо 3000-5000 болж, 2006 онд 6000 болсон. Тиймээс 2006 онд хоёр удаа Өршөөлийн хууль гаргасан. Энэ үеэр шоронгоо жаахан дундалсан. Энэ бол нууц биш. Ингээд дундалсныхаа дараа 2007-2008 онд шоронгийн хоригдлын тоо ахиад нэмэгдсэн. 2008 онд Эрүүгийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан.  Тодруулбал, 5 жилийн ялыг 3.5, 8 жилийг 5 жил болгож ялын хэмжээг арай доош  нь татдаг хууль хэрэглэж эхэлсэн. Ингэсэн ч шоронд ял эдлэх хүний тоо нэмэгдээд байсан учир 2009 онд Өршөөлийн хууль дахин гаргасан. 2011, 2012 онд Татварын өршөөлийн хууль гэж гаргаад өдий хүртэл амиа аргацаагаад явж байгаа. Тийм учраас хорих ял оногдуулалт, зүйл анги өндөр, зайлшгүй хорих ял оногдуулна гээд хуулинд нь биччихсэн байгаа юм чин энэ хуулиасаа шалтгаалаад хоригдлын тоо нэмэгдэж байгаа.

Гавьяат хуульчийн хэлсэн хатуу бөгөөд үнэн үгнээс та бүхэн нэгийг тунгаах биз ээ. Яахын аргагүй эрүүгийн хуулиа шинэчилж, нэмэлт өөрчлөлтүүдийг оруулахгүй бол шүүгч хуулийн дагуу ч шударга ёсны зарчимд үл нийцэх шийдвэрүүд гаргасаар байх юм байна. Харин үүний цаана олон мянган иргэн хохирч үлдэж байгаа юм.

ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндоржоос энэ л сэдвийн хүрээнд байр суурийг нь сонслоо.

Н.Лүндэндорж: АНУ-д бие засдаг л болохоос “бурхан” болчихсон агуу шүүгчээр гэм бурууг тогтоолгодоггүй. Харин шударга, шударга бус байдлыг мэддэг иргэдээс шүүлгэдэг

-Шүүх шударга ёсны талд үйлчилдэг юм уу? Эсвэл хуулийн дагуу байдаг юм уу?. Харьцангуй хэрэг дээр, харьцангуй ял авч байгаа хүмүүс байдаг?

-АНУ-д л гэхэд шүүгчээр гэм бурууг тогтоолгодоггүй. Ийм системтэй. Өөрөөр хэлбэл, шүүгчид нь хянадаг. Харин шүүх танхимд хэдэн иргэд суучихсан байдаг. Тэдгээрээр гэм бурууг нь тогтоолгодог. Тэр хүмүүс бүгдээрээ хуульч биш. Тэр бүү хэл боловсролгүй хүн ч байдаг гэж байгаа. Хамгийн гол нь тэр хүмүүс шударга, шударга бусаа мэдэж байхад л хангалттай. Тэдэнд эрүү, иргэний хууль огт хамаагүй.  Би Америкын олон профессоруудаас асууж байсан. 

Харвардын их сургууль төгсчихсөн, насаараа шүүгч хийчихсэн, бие засдаг л болохоос “бурхан” болчихсон агуу амьтан тэнд сууж байхад түүгээр гэм бурууг тогтоолгохгүй, дунд сургууль ч төгсөөгүй хүнээр гэм бурууг тогтоолгодог нь яаж байгаа юм бэ? гэж асууж байсан. Тэгвэл бүх профессорууд нэг л хариулт хэлдэг юм. Хууль шударга ёсны баталгаа байж чаддаггүй. Тэр өндөр мэргэжлийн хуульчаар гэм бурууг тогтоолгож ял өгүүлэхээр тэр хүн шударга ёсны үүднээс өгдөггүй юм. Насаараа хуульч гэдэг мэргэжил эзэмшээд хуулиар ажилласан учир хуулийн талаас ял өгчих гээд байдаг. Тиймээс хуулийг бид шударга ёсны цорын ганц эрэлхийлэл гэж үздэггүй. Харин гэрэл цохиулаагүй иргэдээр тогтоолгож байгаа явдал тухайн хүмүүс хууль мэдэхгүй учраас шударга ёсны үнэлэмжийн үүднээс гэм бурууг тогтоодог гэдэг.

Тэгэхээр шүүгч хүн шударга ёсны талд шийдвэр гаргаж байх ёстой. Монгол Улсад тэр элементийг оруулж ирэх үүднээс мэтгэлцүүлж байгаа. Мөн иргэдийн төлөөлөгч гэдэг жирийн иргэдийг бүр шүүгчид шиг  таслах эрхтэйгээр оролцуулдаг болж байгаа. Иргэдийг шударга ёсны элементийг оруулуулахын тулд оролцуулж байгаа. Тиймээс онолын хувьд шүүгч шударга ёсны талд л байх ёстой.

Д.Ундрах /24tsag.mn/

Монгол цэргүүд удахгүй Афганистанд үүрэг гүйцэтгэнэ
Монгол цэргүүд удахгүй Афганистанд үүрэг гүйцэтгэнэ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.