Буудлагынхан Кувейт улсыг зорилоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 9 секунд
Буудлагынхан Кувейт улсыг зорилоо

Буудлагынхан Кувейт улсыг зорилоо

нийтлэсэн Admin

buudlagaӨнгөрсөн жилийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн манай буудлагын шигшээ баг энэ оны анхны олон улсын тэмцээндээ оролцохоор Кувейт улсыг зорилоо.

Манай тамирчдын цэц сорихоор зорьсон энэхүү тэмцээн ирэх 24-31-ний өдрүүдэд болох “Хааны нэрэмжит гран при”  юм.

Дэлхийн шилдэг мэргэн буучид оролцдог уг тэмцээнд манай тамирчид анх удаа оролцох гэж байна. Багийн бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, Олон улсын хэмжээний мастер Л.Уранзаяа, Э.Даваахүү, З.Батхуяг, Ч.Нарантуяа, З.Намдуун, Б.Намуунзул, Д.Лхагвасүрэн, Д.Лхамсүрэн нар багтжээ.

Энэ онд буудлагынхныг Рио Де Жанейрогийн олимпийн эрх олгох олон тэмцээн хүлээж байгаа. Ирэх дөрөвдүгээр сараас эхлэх Дэлхийн цомын дөрвөн цуврал тэмцээнд эхний хоёр байрт орсон тамирчид олимпийн эрх авах бол, арваннэгдүгээр сард болох Азийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тохиолдолд олимпийн эрх авах боломжтой.

 
 
МАН авлигачдаасаа салъя гэвэл Т.Аюурсайханаа хуулийнханд “өг“
МАН авлигачдаасаа салъя гэвэл Т.Аюурсайханаа хуулийнханд “өг“
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.