МАН авлигачдаасаа салъя гэвэл Т.Аюурсайханаа хуулийнханд “өг“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 33 секунд
МАН авлигачдаасаа салъя гэвэл Т.Аюурсайханаа хуулийнханд “өг“

МАН авлигачдаасаа салъя гэвэл Т.Аюурсайханаа хуулийнханд “өг“

Т.Аюурсайхан

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын түвшинд ч, МАН-ын даргын хувьд ч бүх шатанд ёс зүйн хариуцлага алдсан, гэмт хэрэгт нэр холбогдсон намын гишүүддээ улс төрийн хариуцлага тооцож, намаасаа хөөх хүртэлх хэмжээний арга хэмжээ авч ажиллахаа мэдэгдсэн байдаг.

Тэгвэл МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэмт хэрэгт нэр холбогдсон намын гишүүддээ хариуцлага тооцох цаг нь иржээ. Ялангуяа танхимдаа ажиллаж байгаа яллагдагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, УИХ-ын гишүүн Т.Аюурсайханд.

Учир нь, түүнийг хууль хяналтын байгууллагаас нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгаж байна. Өөрөөр хэлбэл, түүнийг анх нүүрсний хулгайн хэргээр шалгагдаж, цагдан хоригдож байгаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн мэдүүлгээр шалгаж эхэлсэн гэх мэдээлэл бий. Б.Ганхуяг нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхантай ойр, түүний хүн гэдгийг нь улс төрийн хүрээнийхэн мэддэг. Тиймдээ ч “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг Т.Аюурсайханы “даалгавар”-аар ажилласан байж болзошгүй гэх хардлага ч байдаг.

Харин өнгөрсөн нэгдүгээр сард хууль, хяналтын байгууллагынхан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан болон түүний туслах, зөвлөх зэрэг хамаарал бүхий, нэгдмэл сонирхолтой хүмүүсийн гэр, албан өрөө, аж ахуйн нэгжийн объектод нэгжлэг хийж эд мөрийн баримт болохуйц бичиг баримтуудыг хурааж авсан байдаг. Улмаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханыг “Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан” гэх үндэслэлээр буруутгаж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар эх сурвалж мэдээлж байна.

Тэгвэл Л.Оюун-Эрдэнэ Засгийн эрхийг барьж байгаа намын даргын хувьд, Засгийн газрыг тэргүүлж байгаа Ерөнхий сайдын хувьд ч олон нийтийн анхаарлын төвд байгаа нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдож, бүр яллагдагчаар татагдсан танхимынхаа сайд Т.Аюурсайханд улс төрийн хариуцлага тооцож, “нүүрсний хулгайч”-аас намаа цэвэрлэх цаг нэгэнт болжээ.

Түмэн.мн

Улаанбаатарт өдөртөө 28-30 градус дулаан байна
Улаанбаатарт өдөртөө 28-30 градус дулаан байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.